Ханз Вэрнэр Зинн: Монголд зангиа зүүж, ширээний ард суудаг хүмүүсийг л бэлтгэж байна. Гэтэл монголд ийм хүмүүс хэрэггүй

2021-09-08 895 1
Shares

Ханз Вэрнэр Зинн: Тэрээр Европын шилдэг 10 эрдэмтний нэг юм.

Би өөрөө Германы Мюнхен хотоос ирсэн. Улаанбаатар манай хоттой адил хэмжээтэй. Мюнихенд хоёр их сургууль, үүн дээр цэргийн нэг сургууль тэгээд ганц хоёр сургуулиуд бий. Гэтэл Улаанбаатарт хэдэн сургууль байна вэ?

100 гаруй…

Тэд юу заадаг вэ?

Тэд зангиа зүүж, ширээний ард суудаг хүмүүсийг л бэлтгэж байна. Гэтэл монголд ийм хүмүүс хэрэггүй. Гараараа ажиллах хүмүүс хэрэгтэй. Танай улсад техник, мэргэжлийн салбараар мэргэшсэн хүмүүс л хэрэгтэй. Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна. Танай улсад техник мэргэжлийн сургуулиуд бий. Үүнийгээ хөгжүүлж, гардан ажиллах хосолсон мэргэжил бүхий хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй. Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна.


Хосолсон мэргэжил гэдгээ тайлбарлаач?

Хосолсон боловсролын тогтолцоо гэдэг нь техник мэргэжлийн сургуульд орсон хүн гурван жилийн хугацаанд суралцана. Ингэх хугацаандаа компаниудад ажиллаж, дөрөв хоногт практик туршлага хуримтлуулна. Харин нэг өдөр онолын сургалтад хамрагддаг. Манай Герман улс ийм системтэй. Манай гадаад худалдаа одоог хүртэл ашигтай ажилладаг, бид дэлхийн томоохон экспортлогч орон. Яагаад бид Япон, Хятадаас дутахгүй өндөр ашигтай ажиллаж чадаж байгаа нь ийм хосолсон мэргэжлийн тогтолцоотой холбоотой. Харин танай улсын боловсролын салбар америкийн тогтолцоотой төстэй.

Маш олон их сургууль, коллежтой. Гэвч энэ систем үр дүнгүй гэдгийг америкийн аж үйлдвэрийн салбарын уналтаас харж болно. Танай улс цаашаа техник мэргэжлийн сургуулиудаа бэхжүүлэх, хосолсон боловсролын тогтолцоог бий болгох нь илүү дээр гэж бодож байна. Уул уурхайн салбар, зам барилга зэрэг ийм том нутаг дэвсгэртэй, цөөхөн хүн амтай улсын авч явах ёстой салбарууддаа түлхүү анхаарах хэрэгтэй гэж ойлгож байна.

Мэдээ мэдээлэл: 

Шатахуун, эм тарианы нөөц хангалттай байна

Манай улсын хувьд нөөц хэмжээ нь онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн бол эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн. Ялангуяа цар тахлын энэ үед импортоос хамааралтай эдгээр бүтээгдэхүүний хангамж нөөцийг Засгийн Газрын хэмжээнд анхаарал хандуулж ажиллаж буй. Иргэд олон нийтийн зүгээс эдгээр нь бэлэн байдлыг хангах хэмжээнд байгаа эсэх дээр хяналтаа тавих нь зүй ёсны асуудал. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний нөөц улсын хэмжээнд 31 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Үүнээс А-80 шатахуун 41, АИ-92 шатахуун 25, дизелийн түлшний 35 хоногийн нөөцтэй байгаа аж.

Мөн түүнчлэн цар тахлын үед хэрэглэгдэж буй вирусийн эсрэг эм, тарианы нөөц ч улсын хэмжээнд хангалттай байгааг холбогдох байгууллагууд мэдээлж буй. Тухайлбал, 2021 оны наймдугаар сарын 29-ний байдлаар Арбидол /100мг/ эм 201, Фавипиравир /200мг/ эм 98 хоногийн нөөцтэй байна. Мөн бусад төрлийн антибиотик, дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, ПГУ-ын лабораторийн урвалж оношлуурын нөөц ч хүрэлцээтэй гэнэ.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар онцгой шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хүнснийг гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоо хэмжээний мэдээлэл нэгтгэхэд Монгол Улсын хэмжээнд хомсдол үүсэх хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн одоогоор байхгүй гэж хэлж болохоор байна.

Shares
  • 300 жил зах зээлээ хөгжүүлсэн Европ нь 30- хан жил зах зээлээ хөгжүүлж буй Монголтой нэг их барьцалдаж, элдэв долоон шүүмж хэлэх хэрэггүй. Тэр тусмаа муусайн Германчууд. Эд нар дэлхийн 2 удаагийн их дайныг дэгдээж хэдэн зуун сая хүний амь нас, амьдралыг бусниулж хаячихаад одоо болох лээр том том яриад сууж байх ёс суртахуун эд нарт байхгуй. Хол очиж гуц…

Холбоотой мэдээ