Хотын дарга, Ерөнхий сайд нар үзэл бодол зөрүүтэй байгаа нь ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ шийдвэрээр ил гарлаа

2021-09-08 417 0
Shares

Хотын дарга Д.Сумъяабазар тун саяхан ХАНГАРЬД ордонг яармаг руу нүүлгэхгүй, тэнд Залуучуудын Инновацийн Төв байгуулж, дэлхийн өрсөлдөх стартап компаниуд, IT компаниудыг нэгтгэнэ хэмээн өөрийн байр суурийг хэлж байв. Засгийн газрын хуралдаанаар 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Хотын Захиргааг “Яармаг руугаа нүүлгэ” гэсэн шийдвэрийг гаргалаа.

Хангарьд ордон нь одоогоор яг хотын төвд байрладаг. Ажил төрөл хөөцөлдсөн хүмүүс автомашинаа байрлуулж чадахгүйгээс Төрийн ордныг хэдэнтээ тойрох энүүхэнд л байгаа. Бат-үүл хотын дарга байхдаа “Ханын материал руу хотын захиргааг нүүлгэнэ” гэж дуугарч байсан ч Су.Батболд даргын үед байршил нь өөрчлөгдөж Яармаг руу шилжүүлэхээр болж байлаа.

Судалгаагаар өдөрт дунджаар 7000 иргэн, аж ахуй нэгжид 500 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг учир хэт төвлөрөл яах аргагүй үүсдэг гэсэн статистик мэдээллийг албаныхан өгч байв. Мөн Улаанбаатар хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог тул дээрх шинэ байр ашиглалтад орж, нийслэлийн төр захиргааны ажилтнууд төвхнөснөөр түгжрэл буурч, үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд авто зогсоол хүрэлцдэггүй байдал ч саарна гэсэн өөдрөг тайлбарыг ч хийдэг.

97 тэрбум төгрөгөөр барьсан шинэ Хотын захиргааны байр эзгүй байсан ч ийн Засгийн газрын шийдвэрийн дагуу эзэнтэй болох нь ээ. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Хотын дарга болсон бөгөөд саяхан өөрийнхөө УИХ-ын тойргийг ойрын хүрээнийхэндээ өгөхөөр тохиролцсон ч намын дарга нь Н.Энхбаярт хадаг барьснаар Сонгинохайрханы тодотголтой, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд “хатуухан” цохилт болсон.

Түүгээр зогсохгүй Хотын захиргааны байраа нүүлгэхгүй гэхэд нь намын дарга нь мөн л Засгийн газраар шийдвэрээ гаргуулав. Ийн Д.Сумъяабазарын шийдвэрүүд намын даргад дийлдэж эхэлж буй нь цаанаа томоохон Улс төрийн марафон өрнөж эхэлж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг, жуг гэлцэж эхэлжээ.

Холбоотой мэдээ: 

Зарим яамыг дэд төвүүд рүү нүүлгэхээр төлөвлөж байна

Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ, Шархад дэд төв рүү зарим яамыг нүүлгэхээр төлөвлөж буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэн Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор шилжүүлэх тогтоол баталсан. НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн алба, 16 агентлагийн 900 гаруй албан хаагчийг энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр тогтоолд тусгасан юм.


Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, “Энэ тогтоол нь нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд НЗДТГ уг ажлыг манлайлж байна. НЗДТГ-ын шинэ байрыг ашиглалтад оруулах асуудал олон жил яригдсан. Уг цогцолбор гурван блокоос бүрдэх ёстойгоос одоогоор нэг нь ашиглалтад орсон. Хоёр дахь нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Яармаг хэсгийн төлөвлөлт муу байгаа тул бид түгжрэл нэмэхгүйгээр дотоод ажлаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд цагийн хуваарийн зохион байгуулалтыг хамгийн түрүүнд хийнэ. Мөн нүхэн гарц байгуулахаас эхлээд дэд бүтцийн төслүүдийг 2-3 жил хэрэгжүүлнэ” гэлээ.


Одоо ашиглаж байгаа байрыг цаашид хэрхэн ашиглахыг НИТХ шийдвэрлэх аж.

Shares

Холбоотой мэдээ