БИЧЛЭГ: Ядарсан иргэдийн талхнаас булаадаг ямар гээчийн бүрэн эрх бэ, Н.Амарзаяа төлөөлөгч өө!

2021-09-09 640 1
Shares

Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, уг хуулийн төсөлдөө Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах зохицуулалт оруулсан байдаг.

Уг бүрэн эрхт захиргааны даргаар хошууч генерал Ш.Лхачинжав ажилладаг бөгөөд гадаад харилцаа эрхэлсэн дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажилладаг ажээ. Гэтэл тэрбээр бүрэн эрхэт төлөөлөгч болсон даруйдаа Шивээхүрэн боомтоор 1000 орчим иргэн авто тээвэр хийдэг байсныг 350 жолоочид квот олгоод үлдсэн 600 гаруй жолоочийг явуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Энэхүү шидвэр нь боомтын экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бус харин ч боомилсон үйлдэл боллоо хэмээн жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. Цар тахлын үеийн эдийн засгийн уналтын үед ийнхүү 600 гаруй жолоочийн эрх ашиг хөндөгдөж, орлогогүй болоход хүрээд буй шийдвэр нь экспортын тээврээр амьдралаа залгуулдаг байсан 1000 орчим иргэн тэдний ар гэрийн 20 мянга орчим хүнд шууд сөрөг нөлөө үзүүлж байгааг тэд хэлсээр байгаа юм.

Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортлох компаниуд Бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулж зөвшөөрөл, квот авдаг аж. Н.Амарзаяа нь УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компаниас орон сууц авсан дуулианд холбогдож байсан билээ.

Бичлэгийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Shares

Холбоотой мэдээ