Ж.Мөнхбат санаачилж, Ё.Баатарбилэг санхүүжүүлсэн 9 тэрбумын Архангайн оюутнуудын байр

2021-09-09 700 0
Shares

Архангай аймгийн оюутнуудад зориулж, есөн тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод дотуур байр барина гэх асууддал 2019 оноос яригдаж эхэлсэн байдаг. Тухайлбал Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал зэрэг сумын оюутнуудын дотуур байрыг нийслэлийн Хан-Уул дүүрэгт барихаар 2020 оны төсөвт тухайн үеийн Боловсролын сайд Ё.Баатарбилэгийн багцад тусгажээ.Нийтдээ 9 тэрбум төгрөгөөр сайдын багцаас санхүүжүүлж байгуулсан энэхүү дотуур байр ашиглалтад орсон байна.

Нутаг нугаа, оюутан залуусаа гэсэн аминчхан энэхүү шийдвэр алсдаа ямар үр дагавар авчирах вэ гэдгийг олон хүмүүс хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, нэг аймгийн оюутан залуусыг нэг дотуур байранд бөөнөөр нь байлгаснаар хүн амын удмын санд нөлөөлж, цус ойртох, хамаатан садантайгаа гэр бүл болох эрсдэл өндөр байж мэдэх гэнэ.

Цаашилбал дов жалганы үзлийг хурцатгаж, аймаг болгон ханлиг болох, Монгол Улс нэгдмэл байх үндэсний бодлогын эсрэг ч үйлдэл хүртлээ томорч мэдэх үр үндэс төсвийн хөрөнгө 9 тэрбумаар тавигдаж байна уу гэх хардалт ч байгаа юм.

Энэ талаар тухайн үеийн Боловсролын сайд Ё.Баатарбилэг хэвлэлд дараах тайлбарыг өгч байсан юм.

Архангай аймгийн оюут­нуудад зориулж, нийслэлд дотуур байр барина гэж 2020 оны төсвийн сайдын багцад багтжээ. Үнэхээр барих юм уу?

-Өнгөрсөн жил энэ талаар УИХ-ын гишүүдээс нь санал авч төсөвт суулгасан. Тухайлбал, дотуур байр, сургууль, соёл, спортын байгууллага миний багцад байдаг. Тухайн тойргоос сонгогдсон гишүүдээс тодорхой саналууд гараад, улсын төсөвт тусгагдаад батлагдсан юм.

-Та ийм зүйл санаачилсан юм уу. Энэ таны 2020 оны сонгуулийн амлалт уу?

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилсан дотуур байрны төсөл миний багцад байгаа юм. Сайдын мэдлийн асуудал.

-Улаанбаатар хот төвлөрлийг бууруулах гэж хичээж байна. Тийм байхад УИХ-ын гишүүд энд тэндгүй оюутны байр бариад явах нь хэр зохистой вэ?

-Анх удаа ийм зүйл ярьж байгаа болохоор содон байгаа байх. Оюутны байрыг төсвөөс барьдаг жишигтэй шүү дээ. Дотуур байрыг аль нэг сургуулийн харьяанд өгнө гэж ярьж байв.

Shares

Холбоотой мэдээ