ШУУРХАЙ МЭДЭЭ: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын лабораторийн ажилтан ажлын байрандаа хүчин.гийн хэрэ.г үйлдсэнийг Гантулга дарга юунд нууцлах болов?

2021-09-10 654 0
Shares

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажлын байрны бэл.гийн да.рамт”-ын талаар тусгаж өгсөн. Тухайлбал, “Ажил эрхлэлт дарамт, хүчирийлэл, бэл.гийн дар.амтыг хориглоно” гэж тодорхой заасан. Тэгвэл хуулийн хариуцлага чангарсан ч, энэ төрлийн гэмт хэрэг төрийн байгууллагад гарсан хэвээр байгаа бололтой. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Үндэсний лавлагаа лабораторийн эрэгтэй ажилтан тус газарт ажилладаг эмэгтэйг ажлын байр дээр нь хүч.индсэн хэрэг саяхан гарсан байна. Одоо тус хэрэгт хуулийн байгууллага холбогдох шалгалтыг хийж байгаа ажээ.

Сонирхуулахад, МХЕГ-ын даргаар өдгөө Т.Гантулга ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагад хууль дүрэм үйлчлэхээ байсны тод жишээ нь энэхүү хэр.гээр илэрч байна. Тэгвэл саяхан гарсан дээрх хүч.ингийн хэргийг МХЕГ-ын зарим удирдлагууд нуун дарагдуулж, сэж.игтэнд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөж болзошгүй байгаа тухай яриа чих дэлслээ.

Ажлын байран дээрээ ноцтой гэм.т хэр.эг үйлдсэн этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлэлгүй өөрсдийнхөө арьсыг хамгаалан нуун дарагдуулсан нь тогтоогдвол МХЕГ-н дарга, удирдлагууд ч зохих шийтгэл хүлээх ёстойг эрхбиш мэдэж байгаа бизээ. Энэ байгууллагад удирдлагын алдаа, завхралын улмаас ийм хэрэг гарсан бол нэн даруй МУ-н Ерөнхий сайд анхаарлаа хандуулж, буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байх.

Shares

Холбоотой мэдээ