Л.Оюун-Эрдэнэ : Би хэнээс ч айхгүйгээр сайд нараараа ажлыг нь хийлгэнэ

2021-09-10 493 1
Shares

Ерөнхий сайд: Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нэр бүхий сайд нарыг огцруулна, халж солино гэсэн утгатай мэдээ ихээр цацагдах боллоо. Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанд хэд хэдэн сайдын нэр орж, өөрчлөх гэж байгаа гэнэ гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан ч тийм зүйл болоогүй.

Тэгвэл өчигдөр засгийн газрын тэргүүнийг Ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй уулзах үеэр оролцогчид төр засгийн тогтвортой байдалд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлсэн байгаа юм.

Мөн зарим нь цаашид засгийн газар зарим сайд нараа огцруулахаар төлөвлөж байгаа эсэхийг лавлажээ. Хариуд нь ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол ерөнхий сайд надтай шууд тулах хэрэгтэй.

Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээн хэлжээ.

Ерөнхий сайд Засгийн газрын 200 хоногийн тайлангийн ярилцлаган дээрээ Ерөнхийлөгч, УИХ, ЗГ нэгдмэл ажиллаж байгааг онцолж байсан. Эдгээрээс харвал МАН удирдлагынхаа түвшинд цул байгаа аж. Мэдээж албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтанд багтаагүй хэсэг МАН-д байгаа. Тэдний зүгээс Засгийн газрын сайд нарыг бүр засгийн газраа огцруулах сонирхол байнга цухалзаж ирсэн гэх мэдээлэл ч бий.

Гэхдээ энэ намд ард иргэд “бүрэн” итгэл хүлээлгэж боломж олгосныг бодоод жижиг эрх ашгаа эрх баригч нам мартах ёстой юм. Цаг үе нь ч ийм хүнд байгаа учраас улс төржиж тоглож, төр засгаа унагах, дэлхийд нэр хүндээ унагах алхам хийхгүй байх нь зөв юм гэв.

Shares

Холбоотой мэдээ