Black Pink хамтлагийн цоо сингл болох LISA-LALISA дууны клип нь Youtube-д тавигдаад 3 цагийн дотор 20.000.000 үзэлтээр бас нэгэн дээд амжилт тогтоолоо

2021-09-10 222 0
Shares

Солонгосын охидын Black Pink хамтлаг дахин дээд амжилт тогтоож байна. Тэдний шинэ цоо шинэ сингл болох LISA-LALISA дууны клип нь Youtube-д тавигдаад 3 цагийн дотор 20.000.000 үзэлтээр бас нэгэн дээд амжилт тогтоолоо. Цаашид үзэлтийн тоо хэд хүрэхийг таашгүй…

“Blackpink” хамтлагийн шинэ дуу есөн дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын К-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн том төлөөлөл болох “Blackpink” хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекордын эзэн боллоо. Тэдний шинээр гаргасан “How You Like That” бүтээл одоогийн байдлаар нээлтээ хийсэн даруйдаа “Youtube”-д хамгийн их хандалт авсан дуу, iTunes платформ дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг, Хятадын QQ хөгжмийн платформд хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн.

Солонгос дуу, Өмнөд Солонгосын MelOn жагсаалтад нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу, Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн анхны К-поп дуу, 2020 онд MelOn хөгжмийн жагсаалтад 835 мянган хандалт авсан анхны дуу болжээ.

Мөн “How You Like That” дуу нь MelOn хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн даруйдаа тус жагсаалтыг тэргүүлсэн 2020 оны анхны хамтлаг дуу, “Youtube”-д 24 цагийн дотор хамгийн их буюу 82.3 сая хандалт авсан солонгос дуу, “Spotify” хөгжмийн платформ дээр нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их хандалт авсан охидын хамтлаг зэрэг дээд амжилтыг тогтоолоо.

 

Shares

Холбоотой мэдээ