БАЯН-ОВОО СУМ 1000 ЖИЖИГ МАЛ БОРЛУУЛНА

2020-12-31 355 0
Shares

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы санаачилгаар өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах, малчдын эдийн засгийг дэмжиж зорилгоор малчдын тэжээж чадахгүй байгаа жижиг, бага мал ишиг, борлон, төлгийг хорин таваас гучин мянгаар худалдан авах шийдвэрийг малчид талархан хүлээн авч байгаа ажээ.
Энэ талаарх судалгааг аймгийн Татварын газрын дарга С.Рэнцэндагваар ахлуулсан ажлын хэсэг Баян-Овоо суманд ажиллахдаа хийжээ. Дээрх оновчтой, иргэдээ гэсэн шийдвэрийг талархан хүлээн авсан малчид бага жижиг малаа худалдан борлуулахаар болсон байна. Баян-Овоо сум 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор мянган малыг Баянхонгор аймагт хүлээлгэн өгөхөөр болсноо тус сумын засаг дарга фейсбүүктээ тодосгожээ.
Мөн Татварын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хөдөөгийн болон сумын төвийн иргэдийн аж амьдралтай биечлэн танилцаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, нэн шаардлагатай зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж буй юм.

Shares

Холбоотой мэдээ