540 АЙЛЫН ОРЧИН ҮЕИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИГДАНА

2020-12-31 218 0
Shares

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар өнөөдөр /2020.12.30/ Баянхонгор аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж Шинэ суурьшлын бүсэд орчин үеийн шийдэлтэй орон сууцны жишиг хороолол барих төсөл дээр хамтран ажиллахыг урилаа.
Баянхонгор аймгийн бүтээн байгуулагчид буюу барилгын салбарынхан тус урилгыг санал нэгтэйгээр дэмжиж ирэх онд 9 давхар бүхий 540 айлын 10 орон сууцтай орчин үеийн жишиг хороолол байгуулахаар боллоо.
2021 онд Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлыг бүрэн хийж дуусгах бөгөөд хотоо орчин үеийн шийдлээр тэлэх, хөгжүүлэх төсөлдөө орон нутаг өөрсдийн бүтээн байгуулагчдаа ийнхүү татан оролцуулахаар тогтлоо.
Тус төслийн удирдагчаар
“РЕНО Констракшн” ХХК-ний
Ерөнхий Захирал, Баянхонгор аймгийн уугуул Ц. Гангаалхам ажиллах юм.

Shares

Холбоотой мэдээ