Хэзээ Газар дахин Хөдлөх бол, манай орон сууц тэсэх болов уу? гэж хэдий болтол айж амьдрах вэ НИЙСЛЭЛЧҮҮД?

2021-09-12 331 0
Shares

Газар хөдлөлт Хөвсгөлд болж тэр давалгаа нь нийслэлд мэдрэгдсэн. Тун саяхан 5,2 баллын газар хөдлөлт болж нийслэлчүүд бишгүй сандралдлаа.

Нийслэлчүүд бараг л бүгдээрээ ЗАЙСАН-д амьдардаг БАТАА-гаас эхлээд, 7-н буудлын Должин эмээ хүртэл мэдэрсэн айхтар чичирхийлэл боллоо. Азаар хохирол учирсангүй. Чичирхийлэлийн голомт  Сэлэнгэ аймагт 6,5 баллаар эхлээд давалгаа нь НИЙСЛЭЛ-д суларсан байдалтай мэдрэгдсэн гэж байгаа. Үргэлжлэх хугацаа нь ч азаар урт байсангүй. Хэрэв зээ 6,0-оос дээш баллын хүчтэй ГАЗАР хөдөлсөн бол ч хэдэн орон сууц нурж, хэдэн гэр бүл нурангинд дарагдаж, хэдэн хүний амь нас үрэгдэх байсан бол гэж бодохоос л зүрх чичрээд байгаа юм. Муу ёрлож байгаа юм биш шүү. Хэзээ газар хөдлөлт болохыг одоохондоо Монголын нөхцөлд тодорхойлж чадахгүй байгаа. Дуут дохио бол гамшгийн өмнө 1-2 минутын өмнө л анхааруулдаг төдий зүйл бололтой.

Амьдарч буй орон сууцныхаа чанарт эргэлзэж, амьд явах баталгаа алга гэж халаглах, айх хүмүүс эрс ихэслээ. Арга ч үгүй биз урд хөршөөс хамгийн хямд, хулхи АРМАТУР хэдэн жил зөөв дөө. Тэрүүгээр чухам хаана, ямар орон сууцууд баригдсаныг бурхан л мэдэх байх. Газар хөдлөлт дахин давтагдана хэмээн эрдэмтэд Монголын томоохон сайтад айхтар ярилцлага өгсөн байх юм. Тэр сургаар төрийн албаны албан хаагчид ажлаасаа чөлөө аваад ЛАГЕР зүглэж эхлээд байгаа нь АРГАА Л БАРСАН АРГА юм. Өөр яах ч билээ ажил төрөл яах вэ? Гэр бүл, үр хүүхдээ л амьд байлгах тэдний эрхэм үүрэг.

Чанаргүй барилгыг хэдэн арваар нь барьчихсан, тэнд нь иргэд амьдраад хэдэн жилийн нүүр үзлээ. Байгалийн гамшигт үзэгдэл ГАЗАР ХӨДЛӨЛТ-г таашгүй. Ямар хүчтэй, хэдийд болох нь тодорхойгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагууд нь нэгэнт ашиглалтад орсон бүх орон сууцанд дахин ГАЗАР ХӨДЛӨЛТ-д тэсвэрлэх зэрэглэлийг ДАХИН ТОГТООХ ажлыг нэн даруй зохион байгуулж иргэдэд ЯГ ТОДОРХОЙ мэдээлэл өгөх хэрэгтэй. Чанаргүй бол чанаргүйг нь ИЛ ТОД зарлаж иргэдийнхээ амь насыг нь хамгаалах үүрэгтэй.

Эс тэгвэл НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРААД нэмэргүй л болох вий. Эцэст нь гамшиг боллоо гэхэд ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ? гэсэн асар том асуулт гарч ирээд БӨӨН ХЭРҮҮЛ үүснэ. Хэзээ газар хөдөлж, хэзээ нурах нь мэдэгдэхгүй үнэтэй байранд амьдарч байхаар ЗӨВ ШИЙДЭЛ бүхий Монгол үндэсний гэрийг санал болгож байна.

Гэр хорооллын 200 гаруй мянган өрх энэ жишгээр л асуудлаа шийдчихвэл амар тайван амьдарч болохоор АСАР УУДАМ ГАЗАР НУТАГТАЙ улс шүү дээ Монголчууд бид. Шавааралдаад, овооролдоод, хог, зогсоол гээд хэл ам ч гарахгүй ЖАРГАНА ДАА.

Дотоод тохижилтыг орон сууцнаас дутахааргүй шийдсэн. Цэвэр, бохир усанд холбох дэд бүтэцийг л ТӨР ЗАСАГ нэгдсэн шугамаар шийдээд өгчих хэрэгтэй байгаа юм.

Угаалгын өрөөний дотоор зураглалыг ийм байдлаар гаргажээ.

Газар хөдлөлт гэдэг зүйлээс айлтгүй ийм тохилог ГЭР СУУЦ-ыг бүх нийтээрээ ажил хэрэг болгоод жигдэрчихвэл ч болоод явчихна даа.

Холбоотой мэдээ: 

Монгол оронд 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 30 км орчимд Улаанбаатарын цагаар өнөө өглөө 5.32 цагт 6,5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдөллөө.  Тодруулбал, Улаанбаатараас 660 км газарт 5.42 цагт 5,1 магнитуд, 5.47 цагт 4,6 магнитуд, 6 цаг 02 минутад 5,3 магнитуд, 7 цаг 02 минутад 5,6 магнитуд, нийлбэр дүнгээр 6 удаа хүчтэй газар хөдөлсөн байна. Голомтдоо тодорхой хэмжээний чичиргээ мэдрэгдэж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буй талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж нэмэгдсэн бөгөөд 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн тухай дүн мэдээ гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол орны нутгийн дэвсгэрт 2020 онд нийт 44 462 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ нь газар хөдлөлтийг хэмжих багажид 0-ээс эхлээд мэдрэгдсэн бүх дүн мэдээ аж. Жишээлбэл, 3-3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4-4,9 магнитудынх 38 удаа, 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болсон байна. Байгалийн энэхүү үзэгдэл уулархаг бүс нутаг болон, нутгийн баруун, хойд хэсэгт ихэвчлэн тохиолджээ.


Өмнө нь дэлхий дээр болж байсан хүчтэй газар хөдлөлтөөс Монгол Улсад 2 тохиолдол нь бүртгэгдэж байжээ. Төвөөсөө 100 км тутамд нэг баллаар хүч нь суларч мэдрэгддэг бөгөөд энэ удаагийнх Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн байна. Одоогоор, тус газар хөдлөлттэй холбоотой хохирлын мэдээ гараагүй байна. Дашрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн яг төвдөө багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

Shares

Холбоотой мэдээ