Э.Бадар-Ууганы мэдэгдэл: Цэндбаатарыг нү.цгэн гудамжинд гүйж бу.лай болж байхад нь ганцхан би л Ша.р ха.дны эмнэлэгт хэвтүүлж байсан

2021-09-12 3565 2
Shares

За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.
Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна!!!

Мэдээ мэдээлэл:

Э.Цэндбаатар удаа дараа ёс суртахууны алдаа гаргасан
тул шигшээ багаас ХАСЛАА

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гараг буюу есдүгээр сарын 5-ны өдөр ээлжит хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Хурлаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

ТАМИРЧИН ХҮН ЁС СУРТАХУУН, ХУУЛЬ ДҮРМИЙН ХҮРЭЭНД БАЙХ ЁСТОЙ

Энэ талаар МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг “МБХ-ны удирдах зөвлөл шинээр сонгогдож, ажлаа аваад удаагүй байна. Хоёр дахь хурлаараа дөрвөн асуудлыг шийдвэрлэсэн. Бид Монголын боксын амжилт ололт, алдаа дутагдлыг тамирчин хүний ёс суртахуун, хууль дүрмийн хүрээнд байх ёстой, үүнийг удирдлага болгон ажиллаж байна. Удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-ий сорилго эхлэх гэж байна. ДАШТ-д оролцох баг, дасгалжуулагч, гарах зардлыг тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Энэ удаагийн ДАШТ-д оролцох тамирчдын сорилгыг явуулах бүрэлдэхүүнийг баталсан. Мөн Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул МБХ-ны УЗ-ийн хурлын шийдвэрээр ДАШТ-ий сонгон шалгаруулалт, шигшээ багаас хасах шийдвэрийг гаргалаа” гэв.

ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН ШӨНИЙН 02:00 ЦАГТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЭД, ЗОДООН ХИЙСНИЙГ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ

Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж, ДАШТ-ий сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх шийдвэрийг удаа дараагийн үйлдэлд тулгуурлан гаргасныг тэрбээр хэллээ. Хэдэн удаагийн хариуцлагагүй гэж үзсэн үйлдэлд ийм шийдвэр гаргасан талаар МБХ-ны ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Э.Энхтөр “Тамирчин Э.Цэндбаатар ямар ямар алдаа гаргасныг сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр та бүхэн сонссон байх. Би энэ ажлыг хоёрдугаар сараас хүлээн авсан. Боксын тамирчид үеийн үед сахилга бат, ёс суртахуунтай байж ирсэн, ийм ч шаардлагатай спорт.

Мундаг гавьяа байгуулсан тамирчин хэдий ч ийм олон удаагийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Удахгүй бид ДАШТ-ий сорилго тэмцээнээ зохион байгуулах гэж байна. Гэтэл тамирчид ийм сахилга батгүй байвал ямар амжилт үзүүлэх вэ. Тамирчид амжилт гаргахаас гадна зөв хүн бол төлөвших шаардлагыг тавьдаг. Тиймээс олон удаагийн алдааг уучилж болохгүй. Шийдвэрийг зөв гэж үзэж байна. Э.Цэндбаатарыг үлгэр дуурайл болгож буй залуу тамирчид бий. Гавьяат, гавьяа байгуулсан тамирчид ч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Бид цаашид сахилгын хариуцлагыг барьж ажиллана. Улам хатуу сахилга баттай байна. Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан” гэв.

Хамгийн сүүлд хамт согтууруулах ундаа хэрэглэж, зодоон хийсэн хүмүүс дунд УЗ-ийн гишүүд ч байсан гэсэн яриа гарсан бөгөөд энэ талаар холбоо мэдээлэлгүй байна гэлээ. Удаа дараагийн асуудалд гудамжинд нүцгэн явсан, Эрдэнэт хотод багш, тамирчидтай зодолдсон гэсэн асуудлууд байгааг гэдгийг хэллээ. Мөн зодоон хийсэн эсэх, хэний буруу гэдэг нь холбоонд хамааралгүй гэдгийг хэлсэн юм. МБХ-ноос Токио-2020 олимпын наадмаас медальгүй ирсэндээ уучлал хүссэн бөгөөд дараагийн олимпоос алтан медаль авахын тулд сахилга баттай, хичээнгүй ажиллахаа илэрхийллээ.

Уг шийдвэртэй холбоотой Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Би ДАШТ-д орно гээд бэлтгэлээ хийж байсан. Одоо бэлтгэл хийх шаардлага алга” гэсэн юм.

Shares
  • Унасан дээр нь дөрөөлнө гэдэг шиг л юм болж байна! Тэгээд л бичлэг энэ тэр цацагдаад ирэнгүүт бүгд л арьсаа хамгаалж, тамирчнаа шаварт хутгаж байх шив дээ! Хөөрхий! Цаг хугацаа л бүгдийг харуулна л даа!

Холбоотой мэдээ