Төмөр замын төөрөгдөл ба төр засгийн “төмсөгдөлт”

2021-09-12 767 0
Shares

Цар тахлын хорио цээрийн дэглэмийг Монголчууд сахих тал дээр хангалтгүй байгаа нь өдрөөс өдөрт халдварын тоо ихэсч байгаагаар батлагдаж байна. Хаана хаанаа хариуцлагатай, ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмээ сахихгүй бол бид хэзээ ч Ковидоос салахгүй нь бололтой.

Нийтийн тээвэр, автобусаас үүнийг харж болно. Үүн дээр нэмэгдээд төмөр замын хүн тээврийн үйлчилгээ ч ялгаагүй халдвар дэгдэх голомт болоод байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байна. Тиймээс УОК-оос энэ чиглэлд анхаарал хандуулж тасалгаат вагонд дээд тал нь 2 хүн явдаг байх зохицуулалт хийхийг даалгаж, энэ дагуу хүн тээвэр хийгдэж байгаа юм. Гэтэл бодит байдал дээр энэ шийдвэр ямар хэмжээнд байгаа талаар  Эрдэнэт-Улаанбаатар чиглэлээр зорчсон иргэн дараах мэдээллийг өгч байна.

Тэрбээр “Цар тахлын үе гээд Купе нь хоёр хүн зөвшөөрч байгаа учир билет нь дуусчихсан байв. Унталгын вагон зөвшөөрөөгүй тул явахгүй байгаа юм байна. Нийтийн вагон л явж байгаа гэв. Дотороо купе шиг бага хүнтэй гэхээр нь нийтийн вагонд суув. Тэгтэл нийтийнх нь нийтийнх л байв бүх суудалдаа хүнтэй. Аль ч цонх нь онгойхгүй. Бүтэж үхмээр халуун. Проводник, галт тэрэгний мастерийг нь дуудаад цонхоо онгойлгох гэсэн боловч наад цонх чинь онгойхгүй доороос нь онгойлгохгүйгээр хөшөөд хадчихсан байгаа гэнээ.


Купегээ 2 хүнтэй явахыг зөвшөөрлөө гээд сүр болоод байсан бодит байдал бол өрөвдмөөр л байна лээ. Гурван жилийн дотор засмал зам баригдаагүй, вагон нь битүү хүн чихээстэй. Яаж ч үйлчилээд байгаа юм бүү мэдээ. Дотороо ийм байж сүржигнэх хэрэг байна уу? Монголын төмөр зам ТӨХК” хэмээн бичжээ.

Мэдээ мэдээлэл:

Аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хичээлийг ирэх 10-р сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо


Аймгийн Онцгой комиссын 19 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн Засаг даргын захирамж гарлаа. Өөрөөр хэлбэл өчигдөр орой буюу энэ сарын 11-ний орой АОК хуралдсан юм.

Захирамжийг тоймловол:

Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цахимаар явуулах,

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэх Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудад байгууллагын төсвөөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгох,

Эрдэнэбулган сумын гадна талбайд худалдаа эрхэлдэг намрын хүнсний ногоо худалдаалах цэгийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусад нь байрлуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэнэбулган сумын Засаг даргад үүрэг болгох,

Ковид-19 цар тахлын вирусийн мутацлагдсан “дельта” хувилбар нийт хүн амын дунд өргөн тархаж буйтай холбоотой сумын Онцгой комисс тархалтынхаа түвшинг долоо хоног тутам үнэлж, тухайн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг бие даан шуурхай авч ажиллах, үйлчилгээний болон хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлан ажиглах болон тусгаарлан эмчлэх байрыг дайчлах үйл ажиллагааг санаачилгаараа даруй шийдвэрлэн, тогтоосон горим тусгай шаардлагын хангалтад хяналт хийж, зөрчиж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэн хариуцлага тооцож, Шуурхай штабынхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлж хариуцлагатай ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгох,

Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдын 30 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгах,

Улаанбаатар хот, орон нутаг, сум хооронд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан хаалганы хяналтын постод ажиллах алба хаагчдыг томилж ажиллуулах,

Худалдаа, үйлчилгээний газрууд, гэртээ найр хурим зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл шаардлага хүргүүлэх, олон нийт цугларсан газруудад эргүүл хяналт гаргах зэрэг шийдвэрийг тусгажээ.

Shares

Холбоотой мэдээ