ХҮҮХДИЙН ТАНЬ ХӨЛ ЗУРАГ ДЭЭРХИ ШИГ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ? ЗААВАЛ ШАЛГААРАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ!!!

2021-09-13 348 0
Shares

Хүний хөлийн тавхай нумарч байх ёстой, гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн хөлийн тавхай хавтгайрах өвчлөл нэмэгдэж байна. Хавтгай тавхай өвчин гэдэг нь хөлийн дотор талын нум үүсэхгүй байхыг хэлдэг. Даамжирвал Х хөлтэй болох улмаар биеийн тулгуур эрхтэний тогтолцоонд өөрчлөлт оруулдаг. Ихэвчлэн бага байх үеэс тохиолддог “асуудлын ”-ийн нэг. Энэ үзэгдэл бага насны хүүхдүүдэд хэвийн үзэгдэл ч засахгүй явсаар байвал тулгуур өвчний суурь болдог.

Төрөхөөс эхлээд явж сурах хүртэл, тавхайн нум үүсээгүй байдаг. Тэрнээс цааш хөлд орж эхлэх буюу 8 сартайгаас 2 нас хүртэлх хугацаанд нум үүсдэг. Харин хүүхдийн тавхайд нум үүсэхгүй хавтгайрсан тохиолдолд 5-6 нас хүртэлх хугацаанд нум үүсгэж болдог. хүүхдийнхээ хөлд ажиглалт хийж хөлийн тавхай хавтгайрч байвал арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.


Үүсэх шалтгаан

1. удамшлын шинж чанартай байна.

2. Буруу хувцаслалт буюу кет, пүүз, домашки гэх мэт хавтгай гутлаас үүдэлтэй байна. Хүүхэдээ зөөлөн тухтай гэж бодож авч өгч буй гутлууд гэж сонгодог гутлууд хүүхдийн тавхайг хавтгайруулж байна.

3. Агаар, салхи, Д витамин дутуу авах

4. Зарим тохиолдолд дутуу төрсөн хүүхэд: Хэрэв хүүхдийнх нь хөл нумрахгүй байвал элс, зүлэг, хайрга дээр гишгүүлэх, нумтай гутал өмсгөх, дугуй унуулах, хөлийн тавхайн дасгалуудыг тогтмол хийлгэх хэрэгтэй. Мөн дөнгөж хөлд орох үеэс нь хатуу ултай, ар тал зуузай сайтай аль болох ул өсгий 2 нь тусдаа салангид заагтай гутал өмсүүлж эхэлбэл зөв хөгжих эхлэл тавигдана. Домашки болон ижил загварын зөөлөн гутал ерөөсөө өмсгөж болохгүй!


Хүүхдийнхээ хөлийг нумтай үгүйг энгийнээр шалгах бол: цагаан бичгийг цаасан дээр хөлийг нь тод өнгийн усан будгаар будаж гишгүүлнэ. Нумтай хэсэг хоосон гарах ёстой. Харин хавтгай тавхайтай бол бүтэн улаараа харагдана. ЯГ ОДОО ШАЛГААРАЙ.


НУМГҮЙ болон нум багатай хүүхдэд дасгал массаж, хийх нумтай, гутал улавч алт болох өмсгөх хэрэгтэй. Нумтай улавч гутал өмсгөх нь илүү даамжруулахгүй байх талтай ч давхар дасгал хийлгэхгүй бол нэмэргүй гэдгийг анхаараарай. Эцэг эхчүүд нумтай гутал, улавч өмсгөчихөөд одоо зүгээр болно биз дээ гэдэг тийм юм ерөөсөө байхгүй шүү дасгалаа заавал хийнээ. Доорь дурьдсан дасгалуудаас хийлгэж сургаарай. 1.5 аас 4 хүртэлхи хүүхэд доорхь дасгалуудыг чадахгүй бол аав ээж нь массажлах дасгал байдаг шүү.

Зургаар оруулахад ойлгомжгүй юм заалгах бол админы ажил дээр очоод заалгаад аваарай. Хүүхэд хүнд бол эртхэн мэргэжлийн эмчид хандаарай хороо дүүргээсээ чиглэл авах.

Доорхь дасгалыг бүх хүн хийх боломжтой ялангуяа зогсоо ажилтай хүмүүс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хийгээрэй.

Shares

Холбоотой мэдээ