НОЦТОЙ МЭДЭЭ: Анх халдварын тохиолдлыг пүү паа гэдэг байсан бол Цагдаа, Онцгойгынхон ч уйгагүй явдаг байж. ОДОО КОВИДТОЙ ГЭХЭД АВАХ ГАЗАР ОЛДОХОО БАЙЛАА

2021-09-14 609 0
Shares

Цар тахлыг дотооддоо алдаад багагүй хугацаа өнгөрлөө. ХААН төрийн “Хатан ижий” цол авталаа “далийсан” Эрүүл мэндийн яамны сайд асан Сарангэрэл ахайтны үед цар тахлыг дотооддоо алдаагүй дэлхийн ганц орон хэмээн “сагсуурч” бэлтгэл ажил 00 байгаагаа ард түмнээсээ нуусны ГОР гарч байна. “Думаа минь уйлаад яахав дээ” гэдэг шиг л юм болж байна. Өдөрт халдвар авагсдын тоо 3000 хүрч, нас бараг.сдын тоо 10-аас доош буухаа байлаа. 3 сая гаруйхан хүн амтай Монгол улсад энэ бол түгшүүрийн дохио аль хэдийнээ хангичихсан гэсэн үг.

Цар тахал анх авчирсан “Анх-Отгон”-г бүгд санаж байгаа байх. Халдвар авсан гэсэн мэдээллийг эвэртэй туулай харсан юм шиг л хүлээж авч байсан. Хорио, тусгааралалтаас оргосон хүнийг эгээтэй л гавлахгүй авч явдаг байж. Одоо тэр өндөржүүлсэн байдал “утаа” боловуу. Мэргэжлийн байгууллагынхан Ковидыг дийлэхгүй гэдэгтэйгээ эвлэрсэн үү. Нэг мөсөн тодорхой мэдээлэл ард түмэндээ хэлэх цаг болсон.

Цагдаагийнхан бүр сүүлдээ Эрвэйхэй барьдаг уут ч санаачилж, “ковидтой хүнийг ингэж” барьж байна хэмээн пи-ар хийж байсан даа. Монголчууд биднээс хүний санаанд оромгүй юм их гарна шүү. Одоо байдал маш хүнд байна. Эмнэлгийн ажилтнууд цөхөрлөө, туйлдлаа, гаднаас ирсэн тусламж тэр их мөнгө яаж зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй. Ер нь л манай ажил хариуцаж авсан дарга, сайдууд “Би л халаасаа түнтийлгээд, би л манай гэр бүл ойр хавийнхан Ковид тусчихгүй бол бусад нь хамаагүй гэдэг” НҮҮДЭЛЧИН амин хувиа бодсон БЭРТЭГЧИН зангаас л ганц боллоо. Одоо болно.

Идэж ууж, завшиж ханасан бол ард түмнээ бод. Яачихсан ханаж цаддаггүй шунал, ямар их сандал, суудлын тэмцэл вэ? Дам сонсох нь ээ Монголын эрдэмтэд Ковидын халдвар дөнгөж дотоодод тэмдэглэгдсэн үед Эрүүл мэндийн яаманд ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШИЛГОО-ны МАШ САЙН гадаадууд бүр патентыг нь худалдаж авах санал тавиад байгаа ТӨХӨӨРӨМЖӨӨ санал болгоход өөрт нь таван төгрөгний унац, ашиг харагдаагүй учир ШУУД Л боломжгүй гэсэн хариу өгсөн гэж байгаа. Үүнийг мөшгин шалгаж, ашиг сонирхлын зөрчил орсон эсэхийг тодруулж ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛЖ ХУВАЛЗ ШИГ БАЯЖСАН буруутай этгээдүүдийг явдаг газар руу нь явуулах хэрэгтэй. Ингэж байж л бид Ковидоос хохирол багатай сална. Ард иргэдийнхээ амийг аварна.

Эргээд хэвийн байдалдаа орно… Мөн нэмж хэлэхэд Монголын эрүүл мэндийн салбар хүчин мөхөсдсөн энэ үед Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад ҮНЭН БОДИТ байдлаа танилцуулж САЙН ДУРЫНХАН буюу ВОЛЮНТЕР-уудыг нэг өдрийн өмнө ч болтугай дуудаж тусламж авах л гарц үлдлээ. Ухаараач, сэхээрээч Оюун-Эрдэнэ сайдаа, МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ…

Мэдээ мэдээлэл: 

​ЭМЯ: Хоногт 2939 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ-наас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 тохиолдол бүртгэгдсэнээс 1404 нь Улаанбаатар хотод, 1534 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Хоногт 4825 хүн эдгэрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-ээс дээш насны 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 983 боллоо. Нас барсан иргэд бүгд архаг хууч өвчин нь “Ковид 19”-тэй хавсарсан учир нас баралтын шалтгаан болжээ. Есдүгээр сарын 9-ээс хойш зургаан өдөр нас баралт 10-аас доош орохгүй байна. Сүүлийн долоон хоногт нийт 80 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 12 мянга гаруй нь хөнгөн, 5715 нь хүндэвтэр, 1684 хүнд, 315 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 42 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.

Одоогийн байдлаар эмнэлэгт 3274 хүүхэд, 1075 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

Shares

Холбоотой мэдээ