85 настай Ц.Раднаа гуай хөнгөн атлетикаар ДЭЛХИЙГ хаанчилж байна. ТӨР ЗАСАГ ЭНЭ БУУРАЙГ НЭГ АНХААРАЛДАА АВААЧ

2021-09-16 539 0
Shares

Говь-Алтай аймгийн харьяат ахмад хөнгөн атлетикч 85 настай Ц.Раднаа гуай Австрали улсад зохиогдож байгаа далайн орнуудын ахмад мастеруудын хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож

1. 60м-Алтан медаль

2. 200м-Алтан медаль

3. 400м-Алтан медаль

4. 3-ын харайлт-Алтан медаль

5. Саадтай 80м-н гүйлтэд нийтдээ 5 төрөлд ДЭЛХИЙН РЕКОРД амжилтыг шинэчлэн тогтоожээ. Монголын бахархал болж буй  Раднаа гуай Монгол хүний тэсвэр тэвчээр, ид хавыг гайхуулж буй буурайдаа халуун баяр хүргэе.

Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан буурайгаа төр засаг минь нэг хараасай. Ахмад хөнгөн атлетикчид дундаа “Дархан аварга” энэ хүнийг алдаршуулья. Улсын наадамд 5 давсан бөхдөө хэдэн зуун сая төгрөг өгөөд байдаг мөртлөө ДЭЛХИЙН ДАРХАН АВАРГА энэ мэт мундагуудаа бид чинь арай л гадуурхаад байна уу даа…

Мэдээ мэдээлэл:

Ц.Раднаа дээд амжилт тогтоон, дэлхийн аварга болов

Польшийн Торун хотноо хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурдаа сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Цэрэнгийн Раднаа энэ жил 85 настай тамирчин бөгөөд түүний ДАШТ-д түрүүлсэн хугацаа дэлхийн дээд амжилт 1:33 /нэг минут, 33 секунд/ байсныг 1:20 болгон шинэчилсэн байна. Мөн мастеруудын ДАШТ-ээс манай улсын гурван тамирчин мөнгөн медаль хүртжээ. Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд өндөрлөнө.

Ц.Раднаа хөнгөн атлетикийн Азийн аварга боллоо

Хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн мастерсийн ДАШТ Малайз улсад үргэлжилж байгаа билээ.

Энэ тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчин оролцож байгаа юм. Тус тэмцээний 85-89 төрөлд 400 метрийн зайд өрсөлдсөн дэлхийн аварга Ц.Раднаа 81.82 секундийн амжилтаар түрүүлж, Азийн аварга болоод зогсохгүй Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Хөнгөн атлетикийн мастерсийн Азийн аварга шалгаруулах тэмцээний энэхүү амжилтыг өмнө нь Японы тамирчин Хироо Танака эзэмшиж байсан юм.

Shares

Холбоотой мэдээ