Хөвсгөл: Тэмээн хөсгөөр түлш борлуулдаг Т.Батцэнгэл

2021-01-06 450 0
Shares

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн малчин Т.Батцэнгэл тэмээ хөллөн нүүдэл хийж, түлээ түлшээ бэлтгэдэг. Тэрбээр жил бүр Мөрөнгийн төвд тэмээгээр түлээ ачин борлуулж, гэр бүлийнхээ хүнс болон хэрэгцээний бараагаа авахын зэрэгцээ тэмээ хөллөх монгол уламжлалаа үр хойч, ард иргэддээ таниулан сурталчилдаг гэнэ.

Өнөөдөр 15 тэмээ түлээтэй ирж, нэг тэмээ түлээг 27000-30000 төгрөгөөр борлуулжээ. 20 гаруй жил тэмээтэй байсан Т.Батцэнгэл өнөөдөр 60 гаруй тэмээтэй болжээ. Эдгээр тэмээ бол Хөвсгөл аймгийн хэмжээнд буй 2400 тэмээний нэгээхэн хэсэг юм.

Shares

Холбоотой мэдээ