Монгол Эмэгтэй та эрхэмсэг, бардам, хатан ухаантай байх хэрэгтэй. УЧИР НЬ…

2021-09-18 258 0
Shares

Нэг зүйл бичихгүй бол бодогдоод болдоггүй ээ өнгөрсөн долоо хоногт хүнтэй ажлын шугамаар уулзах гээд хүнсний хорийн тэр хавьд тохирсон цагаасаа түрүүлж очоод тохитой чимээгүй restaurant, pub юу байна гэж хайсаар нэг цэвэрхэн газар орж суугаад уулзах хүнээ хүлээж суух хооронд хажууханд сууж байсан хоёр залуусын яриаг сонсвол муу сайн эмэгтэйчүүд яадгийн гэртээ хоолоо хийгээд хүүхдээ хараад байж байвал болоо.

Тэд бараг эрчүүдэд үйлчлэх гэж энэ хорвоод ирсэн юм ухааны юм яриад эрчүүд бид чинь тэнгэр заяатай Монгол хүмүүс шүү муу сайн хүүхнүүдийг толгой дээрээ гаргаж болохгүй ээ дургүй хүргээд байвал хаяад явна халхын хүүхнүүд хаданд авирч Монголын хүүхнүүд модонд авирсан биш гэж ирээд ярьж өгч байнаа тэрийг сонсоод дургүй ч хүрэх шиг тэглээ гээд согтуу хүмүүстэй босоод барилцаад авалтаа биш сонсоогүй юм шиг сууж байтал уулзах хүн маань ч ороод ирлээ…

Миний бодлоор Эмэгтэй хүн та эрхэмсэг бардам байх ёстой. Эрээвэр хураавар энэ амьдралд хайртай дуртай, таалагдаж байна, таалмаар байна гэсэн залуус бүртэй уулзахдаа ухааныг уралдуулж уужуу бодож хань ижлээ сонгоорой. Хүний амьдралд тойрч биш дайрч гардаг зүйл бол үхэл хагацал юм ирсэн нь буцдаг жамтай хорвоод эмэгтэй хүн танд үхэн үхтлээ хамт байх тэр ганц хүн бол таны ээж аав, ах эгч, хамаатан садан, найз нөхөд тэр бүү хэл үр хүүхэд биш шүү учир нь тэд хэзээ нэгэн цагт тусдаа амьдралтай болох нь болоод, хорвоогийн жам ёсоор явах нь яваад л өгнө.

Харин та зөв л сонголт хийсэн бол насан үүрд танд хань болж чадах тэр хүн бол таны эр нөхөр юм. Сүүлийн үед гарч байгаа тоо судалгаанд гэр бүл салалт, өрх толгойлсон ээжүүдийн тоо эрс өсөж байгаа харагдах юм. Энэ судалгаа тоо баримтыг бүсгүй хүн та битгий нэгээр нэмээ ч сайн хараад анзаараад ойлгоод үзэх юм бол манай Монголд сайхан биш ч сайн залуус маш олон бий. Тантай хамт хоолоо хийчихдэг, үр хүүхэд гэр бүлдээ цаг гаргадаг таныг өвдсөн үед уурлаж байгаад ч болтугай эмнэлэг хамт яваад үзүүлдэг, гэр орноо цэвэрхэн аваад явчих чи эхнэр нь юм чинь хоол хийж гэр цэвэрлэж хувцас угаах ёстой гэсэн нь биш хамгийн гол нь чамайг ойлгох тэр залууг сонгоорой.

Ээжийн минь бие хаяа өвддөг болохоор өвдсөн үед нь аав чи эмэгтэй хүн юм чинь хоолоо хий гээд суугаад байсангүй аав маань гэрийнхээ бүх л ажил хийдэг яг л эмэгтэй хүн шиг тэглээ гээд аав маань муудсан зүйл алга харин ч аав ээж хоёр дээрээ яваад очихоор цэмцийтэл цэвэрлээд хоолоо хийчихсэн хэн нь аяга угаахаа үзчих үү ? Гэсэн хөзөр тоглоод сууж байдаг. Би эмэгтэй хүнийг ээжээрээ төсөөлдөг аавын бүс тэлээг дээш тавих эр хүнийг хүндлэх тэр хүндлэл гээд яриад байвал эмэгтэй хүнд заавал байх ёстой чанар мэдээж маш олон. Харин аав шигээ тайван уужуу ухаантай эр хүн болох юмсан гэж боддог шүү хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл зохиох эмэгтэй ч тэр гэр бүл зохиох тал дээр алдах эрх байхгүй гэж хэлэхгүй хоёр алдах эрх байхгүй шүү.

Монгол Эмэгтэй та эрхэмсэг бардам дайчин хатан ухаантай байх хэрэгтэй учир нь ямар ч амжилтад хүрсэн эр хүний ард эмэгтэй хүн, ээж хүн та байдаг юм. Олон зүйл нуршсан бол уучлаарай. Энэ миний л бодол ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй гэдгийн адил гэр бүл гэдэг тэр гэгээлэг зүйлийг эр эм хоёр хамт эхлүүлсэн шиг ээ авч явж хамт дуусгах хэрэгтэй. Хамтдаа бүхий л зовлон жаргал, хайр халамж тэр бүү хэл гэрийн ажил хүртэл үүрэх тэр хүнийг сонгоорой Монгол гэр бүл минь элэг бүтэн байх болтугай.

Д.Ц

Shares

Холбоотой мэдээ