И.Цэрэнхүү: Монгол Улсын тархинд цус харвасан байна

2021-09-20 426 0
Shares

Москвад Плехановын нэрэмжит УАААДС, Польш улсад Иридологийн институт дүүргэсэн. Одоо Австри улсад Уламжлалт эмнэлгийн чиглэлээр хувийн фирм эрхэлдэг, Социологич, нийтлэлч И.Цэрэнхүү эх орондоо болж буй үйл явдлуудад тун эмзэг, шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг нэгэн. Тэгвэл тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн “Монгол Улсын цусны эргэлт үндсэндээ зогссон” гэх үгэнд хариу барьж, “Монголын цусны эргэлт бол ард түмэн. Харин тархи нь төр. Гэтэл тэрхүү тархинд нь цус харвасан байна” хэмээн хэллээ.

“Цахим үндэстэн” арга хэмжээг иргэд эсэргүйцэж, бухимдаж байна. Халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажлаагүй гэж. Тэгвэл энэ шүүмжлэлийн дагуу Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, “Дасан зохицож, энгийн амьдралын бодлого руу шүүмжлэлтэй ч гэсэн явахгүй бол арга алга. Ерөнхий сайдын хувьд бид цахим шилжилтийг угаасаа дэмжиж байгаа. Тиймээс аж ахуй нэгжүүдээ, хувшийн хэвшлийнхнээ дэмжиж оролцсон. Хувийн хэвшлүүд иргэддээ томоохон дэвшлээ ойлгуулах гэсэн маш их хэмжээний оролдлого байсныг буруутгаж болохгүй гэж би бодож байгаа.

4, 5 дугаар сард Монгол Улсын эдийн засаг хасах бланс руу орсон. 1992 онд нэг удаа хасах бланс руу орж байсан. Монгол Улсын цусны эргэлт үндсэндээ зогссон. Төсөв 23 хувиар тасалдсан. Ийм л амаргүй нөхцөл байдал дунд бидний хувьд ажиллаж, амьдарч байна. Энэ цар тахал нэг жилийн хугацаанд алга болохгүй юм байна. Цаашид цар тахалтай мөнхөд хамт амьдрах юм байна гэдгийг олон улсын байгууллага хэлж байна” гэсэн юм.

Shares

Холбоотой мэдээ