БНСУ-аас ирсэн ачаа тээврийн онгоцоор Д.Өнөрболор ирсэн үү?

2021-01-07 199 0

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө БНСУ-аас ирсэн ачаа тээврийн онгоцоор гадаад, дотоодын 50 орчим иргэн Монгол Улсад ирсэн нь ил болоод буй. Уг онгоцоор Монгол Улс дахь Элчин сайдын яамдын ажилчид ирсэн тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаа ч тэр дунд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ирсэн нь олон нийтийн хараанд өртсөн. Гэтэл тус онгоцоор УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ч ирсэн бололтой.

Тэрбээр Сэлэнгэ аймаг цар тахлын голомт болж ард иргэдийн хувьд хүнд болоод байсан үед БНСУ-д сургалт, семинарт оролцож яваа зургаа цахимд нийтэлж итгэл хүлээлгэж сонгосон иргэдийнхээ бухимдлыг төрүүлээд амжсан. Түүний эх орондоо ирсэн эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ. Харин эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд өнөөдрийг хүртэл нислэгт багтаж чадахгүй байгаа энгийн иргэдийн мэдээлж буйгаар Карго авч явах онгоцоор нэг ч хүн авч явахгүй гэдгийг тухайн үед хэлжээ.

Холбоотой мэдээ