Күнзийн хамгийн АЛДАРТАЙ есөн сургаал: Алдаа хийх нь гэмт хэрэг биш

2021-09-21 111 0
Shares

1. Зогсолтгүй үргэлжлүүл: “Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй. ”Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

2. Найз нөхөд чухал: “Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго”. Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!

3. Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг: “Үзэн ядах амархан, хайрлах хэцүү. Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно”. Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.

4. Эхлээд багаж зэвсгээ бэлд:  “Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой”. Күнз сургасан нь “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.

5. Алдаандаа харамсах хэрэггүй: Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй!

 


6. Үр дагаварт анхаарлаа хандуул: “Та уурлаж бухимдсан үедээ хожмын үр дагаврыг мартаж болохгүй”
Уураа номхотгож үүнээс үүдэлтэй үр дагаварын тухай бодож сурах хэрэгтэй.

7. Залруулж сурах: “Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил”
Алдаатайгаа эвлэрэлгүйгээр дарвуулаа солиод амжилтын зүг дахин сэлэх хэрэгтэй.

8. Бүгдээс суралц: “Хэрвээ би хоёр хүнтэй цуг замд гарвал хоёуланг нь багшаа гэж тооцно. Нэгнийх нь сайн чанарыг дуурайж нөгөөгийнх нь сул талыг сургамж болгож авна” Чөтгөр, бурхан хоёрын аль нь ч байсан хоёулангаас нь суралцах ёстой. Хүн бүрийн амьдралын түүх сурах зүйлсээр дүүрэн байдаг. Зөвхөн боловсруулж хүлээж авах л чухал.

9. Бүхнээ зориул эсвэл бүү хий: “Амьдралынхаа турш хийсэн бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориул”

Мэдээ мэдээлэл:

Коронавируст халдварын 2543 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 2543 тохиолдлоор нэмэгдэж, 4883 хүн эдгэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1342 нь Улаанбаатар хотод, 1201 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Орон нутгаас Булган аймагт хамгиин их буюу 113 тохиолдол батлагджээ.

Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын улмаас 12 329 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 12 329, хүндэвтэр 6729, хүнд 1959, нэн хүнд оноштой 380 хүн байгаа аж. Халдвар аваад гэртээ эмчийн хяналтад байгаа 56 800 иргэн өрхийн эмчийн заавар, зөвлөмжийн дагуу эмчлүүлж байна.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 насны 13 хүн нас барснаар манай улсад “Ковид-19”-ийн шалтгаант нас баралт 1059 болсныг ЭМЯ мэдээлэв.

Shares

Холбоотой мэдээ