ДУУЛИАН: З.Шинэчагтага Н.Төгсцогт нар шөнөжин ууж, хоорондоо зодолджээ

2021-09-21 1924 2
Shares

Өнгөрсөн бямба гарагт /2021.09.18/ “Ширэн бээлий клуб”, “Zorky MMA” багийн холимог тулаанч З.Шинэчагтага болон МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар нэгэн баарны гадна хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба З.Шинэчагтага нь Н.Төгсцогтыг нэлээдгүй зодсон” гэсэн байна.

Монголын шилдэг тулаанч, “Ширэн бээлий” клуб, Zorkys MMA багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтага нь холимог тулаанаар дэлхийд данслагдаад байгаа бол 2012 оны Лондонгийн олимпоор амжилт гаргаж байсан Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийж, 12 ялж, нэг ялагджээ.

Ер нь монголын тулааны спортын тамирчдад ёс зүй гэх зүйл байхгүй болж байгаа нь харуусал төрүүлэх боллоо хэмээн ахмад тамирчид хэлэх болжээ. Амжилтад хүрээд ирэхээрээ архинд орж, авир нь өөрчлөгдөж улмаар хоорондоо зодолддог энэ уламжлал нь Монголын тулааны спортын нэр хүндэд сөрөг нөлөөтэй хэмээн мэргэжлийн холбоод нь үзэж байгаа ч хэлэх үггүй сууцгааж байгаа гэнэ.

Ямартай ч эр бяр нь багтаж ядсан тулаанчид ээлжит тулаанаа бааранд согтуудаа хийж Төгсцогт хүнд гэмтсэн хэмээн хэлж байгаа юм. Цаашид юу болохыг бид мэдээлнэ.

Shares
  • Архи уухаараа тэгээд л рингнээс арчигдаж гудманд гардаг нь жам шүү дээ. Багш дасгалжуулагч нар нь энэ хоосон толгойнуудаа жаахан цэнэглэж хүмүүжүүлж спортын карьерийг нь жаахан тогтвортой байлгах тал дээр ажиллах хэрэгтэй дээ. 

Холбоотой мэдээ