Мөнхжин: Битгий тэ.нэг юм шиг орох оронгоо барьцаад тавьж эрсдэл рүү ор. Хөгжиж байгаа салбарт битгий га.й болоод бай

2021-09-24 1550 1
Shares

“Ард койн”-ын ханш унаж койн худалдаж авсан зарим иргэд бухимдалтай байна. Учир нь Ганхягийн хэлж буйгаар арилжаалагч Мөнхжинг Ард койны ханшийг дээд цэгтээ тулсан мэтээр ард иргэдэд ойлгуулж хөөргөж байгаад койны өсөлтөн дээр өөрийнхөө койныг өсгөөд зарсан нь бусад койн арилжагсадад муугаар нөлөөлж ханш унагасан гэх гомдолууд яригдсаар байна. Тэгвэл энэ талаар Ард койны Ганхуяг болон арилжаалагсад ямар байр суурьтай байгааг хүргье.

Ганхуяг: Ард койн 422 байж байгаад ханш нь 220 болж унасан. Одоо 290 төгрөгөөр арилжаа хийгдэж байгаа юм байнаа. 85 сая 500-н койн зарагдаж 25 тэрбум төгрөгний арилжаа явагдсан байна. Ер бол дакс дээр маш олон хүмүүс арилжаанд оролцож байнгаа, би ард койныг ашиг хийгээсэй гэж гаргасан. Монголын хөрөнгийн бирж дээр урьд хожид байгаагүй өндөр тоогоор оролцож байна. Үүнийг ирж байгаа сайн цагийн дохио болов уу гэж бодож байна. Бид нар үр хүүхэддээ илүү гоё боловсронгүй нийгмийг үлдээнэ гэж зорьсон. Харамсалтай нь өчигдөр бид нарын энэ олон жил сар өдөр хөдөлмөрлөөд олон улсад час хийсэн амжилт гаргая гэдэг дээр бол бид тийм байж чадсангүй. Энэ бол жижигхэн туршилт байлаа.

Эхний алхам учир энэ бүх үйл явцаас суралцах ёстой. Жижигхэн энэ зүйл дээрээс бид нар хэнд итгэж болох болохгүйг бас олоод хараад авлаа. Зарим залууст урам хугарлаа. Би угаас худлаа ярих дургүй, хүнд худлаа ярьдаггүй. Олон түмэнд 1000 хүрнэ гэж олон нийтийг огшоож байгаад ангалруу дагуулж очоод өөрсдөө тогтож үлдээд олон түмнээ унагаачихдаг тэр нөхдүүдийг миний удирдаж байгаа байгууллагууд зөвшөөрөхгүй. Өчигдөр шөнө би эмэндээ дарагдаад гүн нойрондоо, өдөржин ажиллаж ядраад бас хажуугаар нь ганц хоёр татаад унтаж байх хооронд ийм үйл явдалууд болсон байна.

Гэтэл энэ маань бүр цөмрөөд уначихгүй 280 дээр тогтоно гэдэг бол гайхамшиг. Би өөрийнхөө залууст хэлээд байгаа Муу юм болохоор бол хамгийн түрүүнд надад мэдэгдэж бай гэж хэлж байгаа. Хувьцаа арилжиж байгаа хүмүүстээ хэлхэд Манай хувьцааг өнөөдөр авчихаад маргааш ашиг хийнэ гэж битгий хандаарай. хэрвээ тийм бол битгий наашаа зүглээчээ гэж хүсч байгаа

Ард койн арижаалагсад: Би унтаж байлаа манай залуучууд хэлсэнгүй. Зарим нэг хүмүүсээс боллоо. Анх удаа гадаадын бирж дээр гарч байж хамгийн том удирдлага нь таг алга болоод бүтэн нойртой унтаж л байдаг. Өдөр ажил ихтэй харж чадсангүй би лав яагаад ч энэ тайлбарыг ойлгохгүйн байна. Угаасаа л тодорхой байсан. Хэдэн мянган койн байхад гадныхан ард койныг уралдаж авах уу. Манайхан бол уралдаад зарцгаах нь тов тодорхой байсан дөө.


Тэгснээ Мөнхжинг буруутгаад тэр чинь арилжаачин хүн. өөрийнхөө юмыг өөрөө л мэдэж байгаа шдээ. бас ханш 200 болтлоо унаагүй нь тэр хүн 250 дээр аваад байсан болохоор ханш нь унаагүй.
Мөнхжин зарах нь зөв лдөө. Гэхдээ тэр баян хүн Монголчуудаа шулаад байх юм. bittrex дээр гарж байгааг далимдуулж Мөнхжин шуугиан тарааж өсгөж өсгөж байгаад өөрөө зарчихаж байгаа нь гунигтай.
Мөнхжин гэдэг залуу ёс зүйгүй үйлдэл хийлээдээ. Олон хүн түүнд итгэж 1000 хүртэл зарахгүй гэсэн үгэнд итгэж дагасан гэтэл ханш тогтворгүй эгзэгтэй үед койноо зарахдаа олон нийтэд зарласан нь хүмүүсийг эргэлзээнд оруулж ханш унахад том нөлөө үзүүллээ. Бас тэр Эрхэмээ тэргүүтэй 60,70 орчим трейдэр залуус 380,390 хавьд бүгд зараад гарсан гэж клабхауст орохдоо ярьж байсан. Энэ нөхдүүд ав дар гэдэг урианыхаа эсрэг явлаа мань мэт нь итгээд л дараад л байдаг. Ганхуяг захирал энэ нөхдүүдийн гаргасан үйлдлүүдийг анхаарах хэрэгтэй шүү. Өөрт чинь хань болохооргүй хогнууд гэдгийг ханш ядаж л 350 дээр тогтох боломж байсан шүү дээ. Мань мэт бол аргаа олоод амиа аваад гарчихна. ханш өссөн хойно орж унахад зарсан учираа мэдэхгүй хүмүүсийг л өрөвдөж байна.


Тун удахгүй АрдКойн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхдагч бирж дээр арилжаалагдаж эхэлнэ. Энэ бол яахын аргагүй түүхэн мөч. Монголчууд бид аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд түүчээлж оролцож байгааг дэлхий нийтэд тунхагласан үйл явдал болно. Өнөөдөр DAX дээр USDT, ETH хослолуудыг нээх бөгөөд ARDX-ийн блокчэйн рүү гарах гарцыг нээх болно. Блокчэйны өөрийнх нь шимтгэл өндөр байдаг тул шилжүүлэг хийхдээ анхаараарай 20, 30 доллар байдаг шүү. Нөгөө талаас хаягаа буруу оруулж, хамгаа алдах эрсдэлтэй. ДАКС-аас Трэйд рүү шилжүүлэхэд ч гэсэн блокчэйн шимтгэл яг адилхан гарахыг анхаарна уу? DAX дээр 50 гаруй хувиар өссөн АрдКойн түүхэн дээд ханшиндаа хүрэх гэж байна. Сүүлийн 24 цагт 100 сая АрдКойн арилжаалагдаж байгаа нь Цагаан Сараас хойшых хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Монголчууд бид сурч байна. Бид чадаж байна. Бид бүр илүү ихийг хийж бүтээх болно. Мөн залуу тэрбумтан, мастер трэйдэр О.Мөнхжин өөрийн инстаграм сторигоор ард койныг 1000₮ хүрэх тун ойрхон бүр хүрнэ ч гэдгийг хэлээд амжсан. Түүнийг дагаад маш олон хүнч амжилттай арилжаанд орж их хэмжээний ашиг хүртэж байгаа юм. Хамгийн чухал нь өөрийн эрсдэлд оруулж болох тэр хэмжээний мөнгийг л ашиглаж ардкойн ав гэдгийг зөвлөж байгаа бөгөөд байдгаа барьцаалан хөрөнгө оруулахыг хатуу эсэргүйцэж байгаа юм. О.Мөнхжин ард койныг 1000₮ хүрсний дараа багахан хэмжээний ашигаа аван үргэлжлүүлэн дарна гэсэн юм.

 

Сүүлийн үед иргэд криптовалют, койнд ихээр хөрөнгө оруулж байна. Монголбанк энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Монголбанкны байр суурь маш тодорхой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Ард иргэд сүүлийн үед гарч буй койнуудад их хэмжээний хөрөнгө оруулж, худалдан авч байна. Монголбанк энэ тал дээр байнгын анхааруулга гаргаж байгаа. Иргэд эдгээр койнууд болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс Монголбанк зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцохыг зөвлөж байна. Хэн нэгэн хүн 100 төгрөгөөр койн авлаа гэж бодъё, тэр хүн өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр гэх мэт. Тэгэхээр энэ процесс хэзээ нэгэн цагт дуусна л гэсэн үг.


Иргэд залилуулах зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийн тухайд?

Койн гаргасан иргэн, ААН гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана гэсэн үг. Үүнтэй холбоотой нэг статистик гарсан байсан. Дэлхий дээр гараад буй нийт койнуудын 97 хувь нь амжилтгүй болж байгаа буюу зах зээлд амьдарч чадахгүй байна. Тэгэхээр 97 хувьд нь хөрөнгө оруулсан иргэн, ААН хөрөнгөө алдаж байгаа гэсэн үг.

Shares

Холбоотой мэдээ