Нүхэн жорлон ургийн генд нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрж байна

2021-09-24 276 0
Shares

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Одоогоор нийслэлд 180 мянган нүхэн жорлон байгаа бөгөөд 80 орчим хувь нь уг стандартын шаардлагыг бүрэн хангаагүй байна.
Улаанбаатар хот дахь 310 мянга гаруй нүхэн жорлонгоос шууд хөрс рүү нэвчиж буй ялгадас, угаадас нь гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг үүсгэдэг.

Хөрсийг ингэж бохирдуулахад “нитрат” гэх бодис зонхилдог. Тухайлбал, Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000 мг/л илэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратын бохирдол их байгаа нь нүхэн жорлонтой холбоотой. Тиймээс үүнийг шийдвэрлэх ганц арга нь инженерийн шугам сүлжээг яаралтай бий болгож, орон сууцжуулах явдал юм.

Дэлхий даяар нэг жилд 800 мянгаас багагүй тооны хүн нүхэн жорлонгоос бохирдсон усыг амьдрал ахуйдаа хэрэглэснээс үүдэн хорвоог орхиж байгааг 145 улсын тоон мэдээнд үндэслэн судлаачид тооцон гаргажээ.

Shares

Холбоотой мэдээ