Н.Учрал 300 ахмадыг 10 өдрийн сэргээн засах үйлчилгээнд хамруулна. ЗОВЛОН ҮЗСЭН ХҮН НЭГ Л ӨӨР ЮМАА

2021-09-25 414 0
Shares

Нэг хоног буюу 24 цагт 86400 секунд байдаг гэдгийг та мэдэхүү? Тэгвэл энэ 86400 секундын хэдийг нь та бусдын сайн сайхны төлөө зарцуулдаг вэ? Энэ л асуултын хариултыг олохоор миний бие нөхдийн хамт Англид оюутан байхдаа анх 86000 төрийн бус байгууллагыг байгуулж байсан.

Тэгвэл өдгөө 86400 төрийн бус байгууллага маань ахмадаа ачлах олон санаачлагыг хэрэгжүүлдэг ахмадуудын маань хайртай байгууллага болжээ. Өөрийн байгуулсан “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгээ түшиглэн 2 сарын өмнө 86400 төрийн бус байгууллага маань ахмадын өдөр өнжүүлэх, сэргээн засах үйлчилгээний төвийг нээснээс хойш Сонгинохайрхан дүүргийнхээ 130 гаруй ахмадуудыг 10 өдрийн сэргээн засах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулаад байна.

Тэгвэл энэ удаа дараагийн ээлж 300 ахмадыг үнэ төлбөргүй 10 өдрийн сэргээн засах үйлчилгээнд хамруулах болсоноо зарлаж байна. Энэ ажил жил бүр үргэлжлэнэ. Аав, ээжийгээ, эмээ өвөөгөө бүртгүүлэхийг хүсвэл СХДүүргийн 19-р хороонд байрлах “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт хүрэлцэн ирж бүртгүүлээрэй. Мөн 99906162 Энхжаргал, 95731260 Мөнхцэцэг нарлуу холбогдоорой.

Эхний 300 ахмадыг бүртгэх болно. Ахмад буурлууд маань 10 өдөр дасгал, чийрэгжилт, сэргээн засах эмчилгээнд хамрагдаж эрүүл сайхан хоол цайтай цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх болно. ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ШҮҮ

УЧРАЛ ШИГ БАЙ Л ДАА ЗАЛУУСАА

Ням-Осорын Учрал. Түүний мэргэжил, ажлыг жагсаавал урт дараалал үүсэхээр юм. Дуучин, илтгэгч, зохиолч, доктор, бас сайн менежер. Одоо хашиж буй албан тушаалынх нь үнэлэмжээр шаггүй улстөрч болж мэдэх. Улс төрд орохоос өмнөх Н.Учралыг тольдвол нэг хэсэг Тимон нэрээр залуусыг үлгэрлэж урлагийн салбарт хүч сорьсон тэрээр боловсролдоо анхаарч Их Британид бизнесийн чиглэлээр магистр хамгаалж, ОХУ-д түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Бас хэд, хэдэн номын автор. Англи, орос хэлтэй. Хашсан албан тушаалын хувьд “Их Засаг” их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, Рояаль академи, “Рояль” олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал. Мөн хэвлэлийн салбарт ч энэ нэрээрээ телевиз, радиотой. Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн тэргүүн. Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч.

Залуу хүний хувьд олон салбарт хүч үзсэн, өөрийгөө сорьсон, харуулсан болох нь илт. Эцэг, эхийнхээ бүтээж босгосон бизнесийг үргэлжүүлдэг уламжлалыг тэрээр эвдэж аавынхаа нэрээр биш өөрийнхөө нэрээр тодорч яваа залуу. Тэрээр улс төрд ч хүч үзэж нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн дарга, ЗГХЭГ-т Шадар сайдын ажлын албанд Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байв. 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашсан. 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж сонгогдсон.

Түүний УИХ-ын танхимд хэлсэн ярьсан, тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлууд нь аль хэдийнэ олны нүдэнд “өртжээ”. Н.Учралын ажиллаж байгааг харахаар нэг танхимынханд нь “Н.Учрал шиг бай л даа” гээд хэлчихмээр санагдах. Ингэж хэлснээрээ түүнийг шилдэг улстөрч гэж пялдагадсан хэрэг биш л дээ. Өнөөгийн Монголын парламентын гишүүд дундаас ялгарч байгаа нь л тэр байна.

Н.Учрал МАН-аас энэ удаагийн УИХ-д сонгогдсон залуу гишүүдийн нэг. Төрийн ордноос бандаашны тухай мэдэгдэл хийдэг, төрсөн биеэ сонгогчдодоо харуулж “таашаал” авдаг хөгшин, залуу гишүүдийн дэргэд бол тэр хэлэх үгтэй, хийсэн ажилтай нэгэн. УИХ-д сонгогдсоноос хойшхи жил гаруйн хугацаанд үүргээ хэрхэн гүйцэтгэснийг нь харъя. УИХ-ын гишүүнд хууль санаачлах батлуулах үндсэн үүрэг бий. УИХ-ын гишүүн Н.Учрал Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, Арбитрын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиудын төслийг ахлан батлуулсан бол Багшийн хөгжлийг дэмжих хууль, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Франчайзын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төсвийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж энэ онд батлуулахаар ажиллаж буй аж.

Тэрээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Тойргийнхоо сонгогчдын магтаал сайшаалыг ихээхэн хүртэж буй сурагтай. Ахмадуудыг үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, хэд хэдэн сургууль цэцэрлэгийн өргөтгөлийг барих төсвийг улсын төсөвт суулгуулжээ. Түүгээр зогсохгүй өнгөрсөн оны есдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Тэмүүжин андууд” цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр тойрогтоо барьж ашиглалтад оруулсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг нээж өгсөн чухал ажил гэж хүний эрхийн байгууллагуудаас эхлээд ам сайтай байна.

Гишүүдийн дундаас боловсрол, шинэ технологи инновацийн талаар хамгийн их дуу хоолой болдог гишүүн. Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчийн албатай. УИХ дахь инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийг ахалдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын өндөр технологийн инновацийг хөгжүүлэх бодлогыг санаачилсан хэд, хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Монгол Улс боловсролын салбарт шинэчлэл хийх ёстой гэсэн санаа түүний үг, үйлдлээс тодорхой харагддаг. Ингэж ярьсан нь ч бий. Үүний нэг илэрхийлэл болгож Засгийн газраас баталсан Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг засч залруулах ажлыг өөрийн биеэр хийсэн. Тодруулбал, өнгөрсөн 2016 онд Засгийн газраас энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн боловч банкуудын мөнгө угаах хэлбэр болж хувиран хөрсөндөө бууж оюутнуудад хүрч чадаагүй нь багагүй хэл ам дагуулсан. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар олонтаа хөндсөний үр дүнд Засгийн газраас Оюутны зээлийн хөтөлбөрийг хүүгүй болгов.

Тэрээр бас УИХ-д дархлагдсан гишүүдийн өмнөөс үг сөрчихдөг нэгэн. Ингэхдээ зүгээр ч нэг бухан бяруу шиг биш, үндэслэл гаргалгаатай яриа, тайлбар нь гишүүдийн амыг дорохноо таглах. Ямартаа ч УИХ-ын гишүүд Н.Учрал шиг их, багагүй ажлыг санаачлаад хийгээд явчихдаг байхад энэ улс сэвхийгээд л босоод ирэх санагдах. Залууст, УИХ-ын гишүүдэд хэлэхэд Н.Учрал шиг л бай л даа.

Shares

Холбоотой мэдээ