Та ипотекийн зээлтэй бол таны хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн хүн 6%-ийн зээлд хамрагдах боломжгүй

2021-09-27 441 0
Shares

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг 6% болгох асуудал хэлэлцэгдэж, Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан тооцоо судалгаан дээр ажиллаж эхэлжээ.

МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг 6% болгоно гэж амлалт өгсөн бөгөөд ирэх сард багтаж энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Гэвч албан бус мэдээллээр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл авсан иргэдэд энэ хөнгөлөлт хамаарахгүй, харин шинээр зээл авах иргэдэд л үйлчлэх зохицуулалттайгаар яригдаж байгаа сурагтай.

Хэрэв энэ албан бус мэдээлэл үнэн бол ипотекийн зээлийн хүүний бууралт сонгуулийн шоу төдий зүйл болж өнгөрөх бөгөөд 6%-ийн зээлийг ердөө 5,000-6,000 орчим иргэн л авах боломжтой гэж банкныхан тооцоолж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад орон сууцны 8%-ийн ипотекийн зээлд хамрагдсан 75,000 гаруй иргэн байдаг. Эдгээр 75,000 иргэний гэр бүл, эсвэл ипотекийн зээлд хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн ах дүү, төрөл төрөгсөд нь дахин ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг бөгөөд энэ тооцооллоор болон банкны зээлийн шалгуурыг давж гаран 6%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо маш цөөн байх тул хэрэв ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 75,000 орчим иргэнд хамаарахгүй бол зээлийн хүүний энэхүү бууралт иргэдэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болж чадахгүй гэдэг нь тодорхой байгаа билээ.

Таны бодол…

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ: Э.Цэндбаатараас болоод Д.Мөнх-Эрдэнэ, Ч.Лодойсамбуу хоёр чи би…дээ хүрлээ. Улаан балын ханш…

Боксчин Э.Цэндбаатарын маань дуулиан ар араасаа онц сонирхолтой сериалуудыг гаргасаар байх бололтой шүү. Консул асан Д.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин Э.Цэндбаатарт 50 сая төгрөг өгч байр машинтай болгох аян эхлүүлээд 7 ч хоноогүй байтал Э.Цэндбаатар Лодойд утасдан энэ аяныг би уг нь хүсээгүй гэж хэлээд, Лодой нь Д.Мөнх-Эрдэнийг лайваар загнаад өгч чадахгүй юм бол битгий хүүхдийн нэр барьж улс төр хийгээд бай гэсэн юм байх.

Э.Цэндбаатарын баарны бичлэгийг нийтэд ил гаргаж түүний буруугүйг анх нотолсон хүн бол “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Лодойсамбуу. Удалгүй Э.Цэндбаатарын дуулианыг консул асан Д.Мөнх-Эрдэнэ үргэлжүүлж байртай машинтай болгох аян зарласан.

Олон нийт Д.Мөнх-Эрдэнэ рүү хошуурах үед сенсаацийг өөр тийшээ яваад өгсөнд эгдүүцсэн үү яасан, Лодойсамбуу цахим хуудсаараа “Худлаа хандивлагчид” Ах нар Э.Цэндбаатарын нэрээр худлаа аян зарлаж, мөнгө цуглуулахаа боль гэж зарлалаа. Ч.Лодойсамбуугийн лайвын дараа Д.Мөнх-Эрдэнэ мөчөөгөө өгсөнгүй “Лодой дүүд 10 сая төгрөг өгч л байлаа. Арчаагүй чацга вэ” гэж бухимдав. Ч.Лодойсамбуугийн лайвын дараа Д.Мөнх-Эрдэнэ мөчөөгөө өгсөнгүй “Лодой дүүд 10 сая төгрөг өгч л байлаа. Арчаагүй чацга вэ” гэж бухимдав.

Аян эхлээд долоо ч хоноогүй байхад даварсан чацга чинь олон юм яриад гэж бухимдан “Би 50 сая төгрөг шилжүүлсэн баримтаа удахгүй харуулна за юу” гэж амлаад авсан. Жийп Сервис ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнийн хувьд амласнаа өгчихдөг гудиггүй эр гэж ойр дотныхон нь ярьдаг юм билээ, юу болохыг ёстой хэн мэдэх билээ.

Хамгийн сонирхолтой нь уур нь хүрсэн Д.Мөнх-Эрдэнэ Лодойгийн бас нэгэн мэдээллийг зарлачихлаа. “Анх намайг “Улаан бал” нэвтрүүлэгч ороход тэр нэвтрүүлэг нь өнөөдрийнх шиг олон хүн үздэг байгаа ч үгүй. Танихгүй байхад нь би бараг олонд таниулсан шүү. Дараа нь надаас нэвтрүүлэгт орсны төлбөр гэж 6 сая төгрөг нэхсэн. Би 10 саяыг өгсөн шд. Одоо харин том болоод хүн загнадаг болж. Чи тийм чадалтай сэтгүүлч юм бол нийгэмд хэрэгтэй юм хий. Тэр нэвтрүүлэгтээ Оюу толгойн боссуудыг авчирч оруул. Шар мэдээнээс хол яв за гэжээ. Хурц хүмүүс бас л гоё гоё хэрэлдэхиймаа.

Таны бодол…

Shares

Холбоотой мэдээ