Б.Энхбаяр: Сайдынхаа аяыг хардаг цагдаа, мөрдөх алба, прокурорууд ичээч ээ!

2021-10-01 874 0
Shares

Монголын боксын холбооны бага хурал есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. Уг хурлаар УИХ-ын гишүүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон билээ. Тэгвэл энэхүү хурлын дараа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулжээ.Тэрбээр шөнийн 02:27 минутад Сүхбаатар дүүрэгт байрлах “New work” ресторанд намайг зодчихлоо гэсэн дуудлагыг өгчээ. Уг мэдээллийн дагуу хэргийн газар цагдаагийн алба хаагчид очиход хүнд жингийн боксын тамирчид болох Д.Идэрбат болон Ц.Мөнхчулуун нар согтуурсан үедээ зодож, биед нь биед нь гэмтэл учруулсан үйл явдал болсон.

Тухайн үед боксын холбооны шинэхэн ерөнхийлөгч байгаагүй хэмээн мэдэгдсэн бол Э.Цэндбаатар тухайн дуудлагыг өгсний дараа үл мэдэгдэх машинд миний буруу гэсэн агуулгатай мэдэгдэл хүртэл хийгээд амжсан. Тэгвэл тухайн үед болсон үйл явдлын цаг хугацааны дарааллыг харуулсан бичлэг цахим орчинд дахин дэлгэгдсэнээр тамирчинг түрүүлж цохисон нь тодорхой болоод байна.

Уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ асуудал бүр драма цаашаа боллоо шүү. Цагдаа, мөрдөх алба, прокурор энэ мэт илтэд гэмт хэргийн шинжтэй, нотлох бичлэгтэй асуудал дээр шалгаж ч чадахгүй, сайд даргаасаа “чиглэл” харж, хараат, мэргэжлийн биш, дарга сайдынхаа аясыг хардагаа түмэн олондоо илчилж буйдаа ичээчээ” хэмээн бичжээ.

Shares

Холбоотой мэдээ