Илүүдэл жингээ ичимдэг эрхтэндээ хийгээд сэтгэл хангалуун болдог болжээ

2021-10-03 714 0
Shares

Шинжлэх ухааны хөгжил өдөр ирэх тусам хурадссаар хүний биеийн ашиггүй хэсгийг нөгөө хэсэгт нь шилжүүлэн суулгаж, өндөр үр ашигтай ашиглах боломжууд нэмэгдсээр байгаа ажээ. Тухайлбал илүүдэл жинтэй хүмүүс өөртэйгээ тэмцэх гэж үйл тамаа цайдаг байсан цаг саяхан. Тэгвэл энэхүү илүүдэл жин эрчүүдийн хувьд үнэхээр ач тустай болж хувирсаар байна.

Тухайлбал Монгол Улсад илүүдэл өөхийг соруулж улмаар ичимдэг эрхтэнд хийдэг болсон байна. Энэхүү үйлчилгээ нь таны ичимдэг эрхтнийг өргөн, бүдүүн болгодог бөгөөд үндсэн өгөгдлөөс хамаарч байж болох хамгийн их хэмжээнд нь хүртэл хийж болдогоороо давуу талтай гэнэ. Тэгэхээр эрэгтэй та өөхнөөсөө салах гэж зовохын оронд ердөө л өөрийнхөө санаа зовдог хэсэгтээ хийлгэхэд хангалттай болох аж.

Энэ төрлийн үйлчилгээг хэд хэдэн эмнэлгүүд нэвтрүүлээд эхэлсэн тухай мэдээлэл байна. Хэрэв та хүсч байвал өөрсдөө энэ талаар судлаад үзэх ёстой биз ээ. Энэхүү ажилбарын үргэлжлэх хугацаа 60 минут болдог бөгөөд хийлгэхийн тулд нарийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөө, хяналт дор явагдах ёстой ажээ. Уг үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд нөхөртөө өөх хандивлах хүсэлт ихээр ирж байгаа боловч эмчийн хэлж буйгаар зөвхөн өөрийнх нь өөхийг шилжүүлж суулгах боломжтой ажээ.

Дашрамд сонирхуулахад илүүдэл жинтэй эрчүүд мөн сайн аав байдаг гэх судалгаа байна. Өмнөд Миссисипийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид тамирчин болон туранхай биетэй эрчүүдтэй харьцуулахад илүүдэл жинтэй эрчүүдэд хамгийн сайн эцгийн шинж чанарууд давамгай байдаг хэмээн хариулсан аж.

Дээрх судалгаанд 800 хүн хамрагдсан байна. Тэдэнд янз бүрийн галбиртай эрчүүдийн зураг үзүүлж, эцэг эхийн ямар эерэг болон сөрөг шинж чанар байгааг нэрлэхийг хүсчээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдод хүүхдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах, шинэ зүйл заах, түүнийг хамгаалах, эсвэл эсрэгээрээ хүүхдүүдээс залхах чадвар гэх мэт чанаруудыг нэрлэх даалгавар өгсөн байна.

Судалгаанаас харахад хүмүүс илүүдэл жинтэй эрчүүдийг илүү эелдэг, илүү үнэнч хүн гэж үзсэн бол спортлог, туранхай эрчүүдэд илүү сөрөг шинж чанарууд байна гэжээ.

Судалгааг зохиосон Дональд Сакко хэт тарган эрчүүдийг бас сөрөг байдлаар үнэлж болохыг тэмдэглэсэн байна. Тэрбээр “Илүүдэл жинтэй эрчүүд дэггүй байх нь түгээмэл тул сайн аав болж чадахгүй” гэжээ.

Shares

Холбоотой мэдээ