Ерөнхийлөгч тэрбум мод тарихын өмнө нөгөө ертөнцөд зочилж Кофи Анантай уулзжээ

2021-10-04 466 2
Shares

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралд оролцохдоо Монгол Улс нэг тэрбум мод тарих амлалтыг өгөөд ирсэн. Ирсэн даруйдаа энэ яриагаа ажил хэрэг болгож, улс орон даяар хөдөлгөөн өрнөж байна. Харин нэгэн арга хэмжээн дээр тэрбээр НҮБ-ын хуралд оролцсон тухайгаа ярьсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Анантай уулзсан хэмээн мэдэгдэв.

Кофи Анан нь Гана Улсын иргэн бөгөөд 2018 онд 80 насандаа таалал төгссөн байна. Тэрээр НҮБ-ын Энхийг сахиулах хүчний ажиллагаа, Ирак дахь дайн зэрэгт анхаарч ажилсан. 1996 оны 12 дугаар сарын 13-нд Аюулгүйн Зөвлөл Гана Улсын иргэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллгааны асуудлаарх ЕНБД-ын туслах, ДЭМБ болон бусад байгууллагуудад олон жил ажилсан К. Аннаны нэрийг санал болгосоноор 4 хоногийн дараа Ерөнхий Ассамблейн чуулганаар анхны хар арьстан түүнийг НҮБ-ын ЕНДБ-аар баталжээ.

2002 онд тэрээр НҮБ-ын ЕНБД-аар улиран сонгогдсон байна. 2001 онд Нобелийн “Энх тайвны” шагнал хүртсэн. 2002 онд К.Ананд НҮБ-ын ЕНБД-ын хувиар Монгол Улсад айлчилсан. 1997.01.01-2006.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Африк тивээс сонгогдон 9 жил, 364 хоног ажилсан бөгөөд 3 дахиа нэрээ дэвшүүлээгүй байна. Тэгэхээр манай Ерөнхиийлөгч яаж ч бодсон НҮБ-ын танхимд хий юм харсан уу, сүнсэн биеэрээ астрал аялал хийсэн үү гэдэг асуулт гарч байна.

Shares

Холбоотой мэдээ