“СОД МОНГОЛ ГРУПП” ХХК: Шатахуун түгээх станцуудаа цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байна

2021-10-06 208 0
Shares

ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлдэг “Роснефть” компани үйлдвэртээ их засвар хийсэнтэй холбоотой өнгөрсөн есдүгээр сард манай улсад шатахууны хомсдол үүсэж, иргэд олон хоногоор шатахуунд дугаарласан удаатай.

УУХҮЯ болон Ашигт малтмал газрын тосны газраас хамтарсан Ажлын хэсэг гарч, “Роснефть” компанитай уулзсан. Улмаар эхний ээлжид 1500 тонн АИ92 шатахууныг нийлүүлсэн. Мөн есдүгээр сард захиалсан авч чадаагүй байгаа 9000 орчим тонн шатахуун есдүгээр сард багтаж ирнэ гэдгийг албаныхан мэдээллээд байв. Тэгвэл өчигдрөөс дахин шатахуун түгээх станцууд шатахууны хязгаарлалт тогтоож, дараалал үүсэж байгаа талаар бид мэдээлсэн.Тодруулбал, ОХУ-аас ирэх шатахууны ачилт багасаж, шатахуун түгээх станцуудад дахин хязгаарлалт тогтоох чиглэл өгсөн аж. Үүнтэй холбоотойгоор шатахуун нийлүүлэгч “Сод Монгол Групп” ХХК-иас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

“Сод Монгол Групп” ХХК-ийн эрхэм үйлчлүүлэгч танаа, 2021 оны аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний борлуулалтандаа хязгаарлалт хийж эхэлсэн гэсэн үндэслэлгүй мэдээлэл тарж, үйлчлүүлэгч олон та бүхнийг төөрөгдүүлэн, шатахуун түгээх станцууд дээр шаардлагагүй дараалал үүсээд байна. Үүний улмаас өнгөрсөн шөнө шатахуун түгээх станцуудын борлуулалт энгийн үеийнхээс ихсэж, олон шатахуун түгээх станцууд дээрх нөөц багассан ба тус компани нь шатахуун түгээх станцуудаа шатахуунаар цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байна.

Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут, автоцистерний замд явах хугацаа, автоцистерний тоо зэргээс шалтгаалан нийт 65 шатахуун түгээх станцуудыг шатахуунаар хангахад тодорхой цаг хугацаа орох болохыг үйлчлүүлэгч Та бүхэн зөвөөр ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна.Бензин шатахууны нөөц хүрэлцээтэй байгаа тул эрхэм үйлчлүүлэгч та бүхэн дараалал үүсгэн өөрийн алтан цаг заваа алдахгүй байхыг үүгээр уриалж байна.

Shares

Холбоотой мэдээ