18 мянган ажлын байр бий болгох Чөлөөт бүс “амь” орлоо

2021-10-07 135 0
Shares

1995 оноос хойш цаасан дээр явж ирсэн Чөлөөт бүсийн асуудлыг цар тахлын амаргүй үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гацаанаас гаргаж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хэрэг болгож чадлаа. Өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын импортын томоохон боомт болох Замын-Үүдийн чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож хоёр улсын иргэн, ААН-үүд татваргүй бүсэд худалдаа, үйлдвэрлэл эрхлэх боломж нээгдсэн байдаг.

Тэгвэл Шадар сайдын зүгээс энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар 2022-2036 онд ДНБ-д 10 хувийн өсөлт бий болж, 2025 он гэхэд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-аар нэмэгдэхээр байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх ач холбогдолтой.

Чөлөөт бүсэд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажлуудыг барьж байгуулсан бөгөөд 2015 онд баригдсан ч ажиллаагүй дулааны станцыг хэвийн ажиллагаанд оруулаад байна.


“Замын-Үүд” чөлөөт бүс 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га-д нь төлөвлөлт хийжээ. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47.45 га нь үйлдвэрлэлд, 20.05 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай.

Shares

Холбоотой мэдээ