Буруу ишилсэн сүх шиг Х.Бат-Ялалт

2021-10-08 212 1
Shares

Х.Бат-Ялалт хуулийн өндөр мэдлэгтэй хүний хувьд луйварчин “томчуудыг” өмөөрөөд сайхан амьдраад явчихаж чадах хүн л дээ. Тэгсэн мань “ТЭ.Н.ЭГ” эсрэгээрээ мөнгөтэй “томчуулд” дээ.рэ.лхүүлж байгаа эгэл ардуудыг дийлэнхийг нь үнэгүй өмөөрөөд явчихсан юм. ХӨЛ.ДҮҮ ТӨМС.

Бат-Ялалт анх Америкт хуулийн сургууль төгсөж ирээд, Батзандан, Магнай, Уянга нартай нийлээд тэмцэж эхэлсэн юм. Удалгүй хамтран тэмцэгчид нь дарга, сайд болоод томроод явчихлаа. Мань хүн бахь л байдгаараа гудамжнаас “орилсоор…” Үгүй, чи наадуултайгаа тохиролцоод дарга болж болдоггүй юм уу? Ав.ил.гатай тэмцэхийн дарга энэ тэрийг бол чи янзын хийнэ дээ. Гэсэн

Тэгэж энэ Монголын төрийг самарч байгаа олигархуудын халаасанд багтана ч гэж байхгүй шүү.

Гэж “ЭРГ.Ү.ҮТЭВ”.

Бас нэг удаа “Ар.х.и тамхи с.е.к.с гурав…” гэдэг “алдарт” бичлэгийн эзний “Чшш. чимээгүй байгаарай” гээд өгсөн 50 сая төгрөгийг эргүүлж өгнө гэж бужигнуулаад өөрөө хүн “шантаажласан” гэмт хэрэгтэн болохоо шахав. Чи тэн.эг юм уу, тэр 50 саяыг нь дуугүй л аваад, чимээгүй байж байна биз. Хүний м.уу үз.ээд… Ядаж наад салж унах гэж байгаа машинаа солиоч… Гэсэн чинь Би хүний муу үзэж байгаа юм биш ээ, Төрийн хүний ёс зүйгүй үйлдлийг илчилж байгаа юм… гээд “салж унахаа дөхсөн я.мб.ий” машинаа салгануулаад давхиад явчихсан ХЭ.Н.ХЭГ байгаа юм даа. Ерөнхийлөгчийн сонгуулиар Хүрэлсүхийг дэмжээд зогсох дээр нь “За ашгүй, ухаан сууж, хэдэн цаастай болж байгаа юм байлгүй…” гэж бодоод очсон чинь ү.хс.ний хэдэн төгрөг, үнэгүй юм гэнэ. Чёрт… “Женког гаргаж Монголын ард түмнийг улам талцуулж байснаас энэ нь онгироо ч гэсэн үндэсний эв нэгдлийг хангахад арай хэрэгтэй байх аа.” Гээд байж байлаа.

Үгүй, чи Хүрэлсүхийг дэмжчихээр чиний нөгөө “тэмцэгч” фээнүүд чинь дургүйцэх юм биш үү? Гэсэн

Би ямар дуучин биш, фээнээр яахав, өнөөдөр үндэсний эв нэгдэл илүү чухал байна. Гэж “Б.АЛ.АЙРАВ.” Нөхөн сонгуулиар нэр дэвшинэ гэхээр нь “За боль доо, ямар хаши.рдаггүй юм. Тэр сонгууль монгууль чинь мөнгөтэй хүний ажил юм биш үү?” гэсэн “Би энэ улс оронд шударга ёс, сайхан нийгэм тогтоохын төлөө байгаа бүх боломжоо ашиглана. Надад нэн чухал шаардлагатай өчнөөн хуулийн төсөл байна. Тэрийг гудамжнаас орилоод батлуулах ямар ч нөхцөл алга…” гээд баахан лекц сонслоо. Сонгино хайрхан дүүрэгт нөхөн сонгуулиар нэр дэвшигчдийн ихэнхийг нь би таних юм. Таних гэдэг “мөн чанар”-ыг нь танихын нэр л дээ. Нэг шун.ал нь дийлдэхгүй екс хааны эрхийн тэ.нэг агь, Ардчилалыг Анархизмтай андуурчихсан буурал хараацай, хаалга үүд балбаж, жижүүр манаачид эр бяраа гаргасан нэг бүдүүн бацаан, сонгууль болохоор л гарч ирээд учиргүй их юм ярьдаг “ухаантай, ухаантай” костюмтай хүмүүс… Харин нэг л нөхрийг нэлээд сайн таних хэрнээ танихгүй. Тэр нөхөр бол Хадбаатарын Бат-Ялалт. За тэгээд Сонгино хайрханчууд минь сонголтоо зөв хийгээрэй дээ. Төр барих ажилд нь амжилт хүсье.

Найруулагч Г. Бадамрагчаа

Shares
  • Бат-Үүлийг сонгож амаараа шороо үнхэв,Батялалтыг сонгож тэнгэрийн умдаг атгахыг Сонгинохайрханчууддаа хүсэн ерөөе?

Холбоотой мэдээ