Улстөрчдөө зөв сонгоогүйгээс удахгүй дампуурах улс орнууд

2021-10-09 261 0
Shares

Дэлхийн улс орнуудын хөгжих, хөгөө алдах нь улстөрчдийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болохыг “World Situation and Economic Perspectives” судалгааны үндсэн дээр дэлхий дахин зарлаад байна. Тэдний хэлж буйгаар улс төрийн хүрээнд өв залгамжлал бий болох, гаднын үзэл санаа, үйл хэргийг гүйцэлдүүлэгчдийг төрд сонгосноор дампуурахад хүрч, ард иргэдийн амьдрал туйлдаа хүрдэг байна.

Йемен: 2015 онд эхэлсэн иргэний дайн одоо болтол үргэлжилж буй Йемен улс энэ онд дампуурлаа зарлана гэж “World Situation and Economic Perspectives 2018”-д зөгнөж байна. Дайтаж буй хоёр талын тэмцэл улс орны эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлсэн гэнэ. НҮБ-ын хөдөө аж ахуй, хүнс тэжээлийн асуудал эрхэлсэн байгууллагын илтгэлд 2017 онд Йемен улсад долоон сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн байсан. Тэгвэл энэ дүгнэлт 2018 онд биеллээ олох магадлал өндөр байна. Гадаад өр нь 2016 онд ДНБ-ий 84.5 хувьтай тэнцэж байсан бол түүнээс хойш юу болсныг таамаглах аргагүй. Сөргөлдөгч талууд дэмжигчдээсээ зэвсэг, мөнгө авсаар хоёр жил болж байгаа юм. Иймээс НҮБ-ын “World Situation and Economic Perspectives 2018” илтгэлд Йеменийг дампуурах улсуудын тоонд оруулжээ.

Экваторын Гвиней: Экспортын гол орлогоо газрын тосноос олдог энэ улс “хар алт”-ны үнийн уналтыг гэтэлгэх гэж үйлээ үзэж буй. Үнийн уналтаас болж улс орны үйлдвэрлэл зогсонги байдалд орсноос гадна Засгийн газрынх нь гадаад өрийн хэмжээ 2015 оноос жилд ойролцоогоор 500 сая ам.доллароор нэмэгдэж байгаа бөгөөд өрийн эргэн төлөлт энэ оноос эхлэх хуваарьтай байгаа. Эдийн засгийн боломжгүй үед эргэн төлөлт хийхээр болсон улсуудад бондыг бондоор солих буюу дахин зохион байгуулах боломж байдаг. Гэтэл эдийн засгийн таагүй байдал нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, төрийн эргэлт хийх оролдлого ойр, ойрхон гарснаар гадаадаас хөрөнгө оруулалт татах найдвараа бараг алджээ

Зимбабве: Африк тивийн хамгийн удаан төр барьсан удирдагчдын нэг Роберт Мугабе өнгөрсөн оны арваннэгдүгээр сард огцорч, оронд нь Эммерсон Мнангагва Ерөнхийлөгч болсон билээ. Гэтэл шинэ Ерөнхийлөгч гарч ирээд байдал сайжирна гэж горьдсон ард түмний хүлээлт талаар болжээ. Р.Мугабег огцорсны дараа ажиллах хүчний 95 хувь нь ажлын байраа алдсан гэсэн итгэмээргүй тоо баримт тус улсын нэртэй хамт дурдагдаж байна.
Дэд бүтэц сүйтгэгдэж, улс орон бэлэн мөнгө, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний хомсдолд орж эхэлжэ

Shares

Холбоотой мэдээ