Улаанбаатарын байрны түрээс Сан Франциско, Нью-Йоркоос өндөр байна

2021-10-09 332 0
Shares

Улаанбаатарт байр түрээслэх нь дэлхийн бусад хотуудтай харьцуулахад ямар байгааг тоон өгөгдөлд үндэслэн гаргажээ. Иргэндийн дундаж орлоготой харьцуулахад Улаанбаатарын байрны түрээс Сан Франциско, Нью-йоркоос өндөр байна. Үүнийг гаргахдаа тухайн хотын иргэдийн орлого ба байрны түрээсийн үнэтэй харьцуулан гаргасан байна. Байршлаасаа хамаараад тавилгатай, тавилгагүй нэг өрөө байрны сарын түрээс 350 000- 1 сая төгрөгийн төлбөртэй байна. Хан-Уул дүүрэгт байрлах Рапид хороололд нэг өрөө байрны түрээс 800 000 төгрөгийн үнэтэй бол Вива Сити хороололд 350 000 төгрөгийн ханштай байна.

Харин 40 50 мянгат, УИД зэрэг хотын төвийн байршлуудад хагас болон бүрэн тавилгатай нэг байрнууд сарын 550 000-1 сая төгрөгийн түрээстэй байна. Тэгвэл Баянзүрх дүүргийн байрууд 450 000-850 000 төгрөгийн ханштай. Тухайлбал, Сансар, Жуков, 13-р хороолол орчмын байрнууд ийм түрээстэй буй юм. Харин таван шар, 21-р хороолол, 1-р хороолол, Драгон орчмын нэг өрөө байрууд 450 000-600 000 төгрөгийн түрээстэй байна. Тэгвэл Баянгол дүүрэг, 3, 4-р хороолол, Модны 2, ТБД андууд орчмоор 380 000-900 000 төгрөгийн хооронд түрээсийн үнэ хэлбэлзэж байна.

Сүхбаатар дүүрэг, Бага тойрог, 100 айл, 11-р хороолол орчмоор нэг өрөө байр 450 000-650 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байна. Байрны эзэд ам бүл цөөн, цэвэрч нямбай айлд удаан хугацаагаар түрээслүүлэх сонирхолтой байдгаа хэлж байлаа. Гэхдээ байр нь өнгө үзэмжийн хувьд гологдохооргүй бол монголчуудад бус гадаадын иргэдэд түрээслүүлэх сонирхол илүү байдгаа тэд хэллээ. Дээр нь түрээсийн төлбөрөө 6-10 сараар авах шаардлага тавьдаг гэнэ. Төлбөрийг сар сараар авах нэг өрөө байр бараг олдохгүй аж. Тэгэхээр оюутнуудын хувьд нэг өрөө байр нь хатуухан сонголт болох бололтой.

Нийтийн байр 300-500 мянган төгрөгийн түрээстэй байна. Тиймээс бид оюутнуудад илүү тохиромжтой нийтийн байрны түрээсийн үнэ ханшийг мөн судаллаа. Хамгийн тохилог нийтийн байр сарын 300 000- 500 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байна. Байршлаасаа хамаараад сарын түрээс харилцан адилгүй. Хотын төвөөс зайдуу, автобусны буудлаас хол, гаднаа нүхэн жорлонтой нийтийн байрны сарын төлбөр 120 000-200 000 төгрөг байна. Харин хотын төвд байрлалтай, дотроо ариун цэврийн өрөөтэй тохилог нийтийн байрны сарын төлбөр 200 000-аас дээш өртөгтэй байна.

Shares

Холбоотой мэдээ