Сүүлийн 24 цагт сая гаруй хүнтэй Улаанбаатарт 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол 14 сая гаруй хүнтэй Токиод 49 тохиолдол бүртгэгдлээ

2021-10-12 88 0
Shares

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,566-д коронавирусийн халдвар батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 328,304 болж нэмэгдэв. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.


Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,107 нь Улаанбаатар хотод, 459 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн на.с бар.сан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,392 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эм.гэнэл илэр.хийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Тэгвэл Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 49 тохиолдол илэрсэн нь энэ он гарсаар өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо. Ингэснээр нийслэлд сүүлийн гурван өдөр дараалан халдварын хамгийн цөөн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, баасан гарагт 82 тохиолдол, бямба гарагт 60 тохиолдол шинээр илэрсэн байна. Токиод наймдугаар сарын 13-нд хамгийн олон буюу 5773 тохиолдол илэрснээс хойш вакцинжуулалтын түвшин нэмэгдэхтэй зэрэгцэн халдварын шинэ тохиолдлын тоо орон даяар эрс буурч буй юм. “NHK” телевизийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд хүнд өвчтөнүүдийн тоо таваар буурч, 62-т хүрчээ.

Shares

Холбоотой мэдээ