Баянхонгор аймагт авлигын гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ

2021-01-15 263 0
Shares

Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэрэг 6 хувиар, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 1,2 дахин өсчээ.
2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын 1082 хэрэгт хяналт тавьсныг өмнөх онтой харьцуулбал 6 хувиар өсчээ. Үүнээс 37.1 хувь буюу 402 хэргийг хааж, 14.6 хувь буюу 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2.3 хувь буюу 25 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.2020 онд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Дархан-Уул аймаг 10 мянган хүн тутамд 0.4 хэрэг бүртгэгдэж хамгийн бага байгаа бол Нийслэлд 3.3, Баянхонгор аймагт 4.5 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй гарчээ.

Нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.Авлигын хэргийн 82,9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Shares

Холбоотой мэдээ