Д.Мөнхсайхан: Төрийн байгууллагууд уялдаа холбоогүйгээс алдаа гаргаж байна

2021-01-16 541 0
Shares

Төр захиргааны байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох, орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааг тодорхойлох, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа аялал жуулчлалын албанаас төсөл хөтөлбөрийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлгийг ийнхүү зохион явуулаад буй аж.

Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын дарга М.Өнөржаргал болон төсөл хөтөлбөрийн зохицуулагч нар оролцов.
Уулзалтын зорилгыг ЗДТГ-ын дарга М.Өнөржаргал танилцуулан нээж, төслийн зохицуулагч нар төсөл хөтөлбөрүүдийнхээ танилцуулгыг хийлээ.
Баянхонгор аймагт 2021 оны байдлаар

– “Дэлхийн Зөн Баянхонгор” ОНХХ-2
– Европын холбоо, AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төсөл
– Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт – Малын эрүүл мэнд төсөл
– НҮБ-ын Хүүхдийн сангийн “Утаагүй Баянхонгор” төсөл
– Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой амьжиргаа-3” төсөл -БОАЖЯ, Даян дэлхийн байгаль орчны сангийн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”төсөл,
-БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл
– Дани–Монголын нийгэмлэг, CISU байгууллагын “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төсөл
– Азий хөгжлийн банк , Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын “Хүүхдэд эсэн мэнд амьдрахуй” төсөл
– АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг, Хөгжлийн шийдэл ТББ-ын “BEST” хөтөлбөр Каритас Чех Репаблик олон улсын байгууллага, Иргэний Боловсролын төв, Монголын залуучуудын эвсэл хамтран Европын холбоо, Азийн сангийн “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл
– Монголын Улаан загалмайн Нийгэмлэгийн “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх”, Олон нийтийн оролцоотой гал түймэр унтраах баг байгуулах төслүүд тус тус хэрэгжиж байна.

Төслийн танилцуулгын дараа төр захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын дунд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Аймгийн удирдлагууд дүгнэлт хийж үг хэлсэн юм.

Аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан Олон улсын байгууллагуудын донор орны төлөөллүүд та бүхнийг урьсан нь та бүхний мэдээллийг сонсож хамтын ажиллаагаагаа цаашид хэрхэн яаж өргөжүүлэх вэ? Мөн Баянхонгор аймгийн төрийн байгууллагын хүрч чадаагүй байгаа эмзэг хэсэгт донор орнуудын тусламжийг хүргэж байдаг та бүхэнд аймаг орон нутгийн төрийн байгууллагуудын зүгээс баярлаж байдаг.Бид бүхний хамтын ажиллагаа чухлаас чухал болоод байгаа гэдгийг онцлов.Төрийн байгууллагууд ч гэсэн уялдаа холбоогүйгээс алдаа гарах нь ажиглагдах болсон, Аймаг орон нутгуудад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхгүй бол аймаг орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд учир дутагдалтай болоод байна. Тухайлбал нэг хүн хичнээн олон сургалтууд давхардан суудаг бол нэг багийн дарга ижил төстэй маш олон сургалтуудад хамрагддаг, багийн дарга нар хүмүүсийг цуглуулан хүн хүч цаг зав зарцуулж нийгмийн идэвхитэй хэсэг рүүгээ л төр нь ч, төслийн байгууллагууд ч ханддаг. Нийгмийн энэ чиглэлүүдийн байгууллагуудын тайланг сонсож байхад ихэвчлэн ижил төстөй төсөл хөтөлбөрүүд, сургалтууд учраас төсөв мөнгө нь ч дутаад байгаа нь харагддаг. Эл сургалтуудыг нийлүүлээд хийсэн бол сургалтууд ямар үр дүнтэй болох вэ? гэдгийг бодох ёстой байгаа юм. Тийм учраас төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн бодлого чиглэл, зохион байгуулалтад оруулах, төр захиргааны байгууллага, төслийн байгууллагуудын уялдаа холбоог амидю болгон улмаар нэг чиглэлд давхардан үйл ажиллагаа явуулж, хүн хүч, хөрөнгийг оновчтой ажил арга хэмжээнд илүү бодит үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Цаашид агаарын бохирдол гэхэд яг яаж Баянхонгорын утааг НҮБ-ын төсөл хөтөлбөрөөр шийдэж болох судалгаа шинжилгээн дээрээ тулгуурлан шийдвэрлэхэд тодорхой бодит санал гаргаж ирэх чухалыг тэрээр тодосголоо.

ИТХ-ын дарга Э.Энхбат Манай аймгийн төсөл хөтөлбөрүүдийн хувьд газар нутгийн давхцал их байна. Нэг нутагт гурван төслийн ажилтан байгаа хэрнээ үр дүн бага байна гэж хардаг. Нийгмийн энэ чиглэлийн байгууллагууд, Гадаад харилцаа аялал жуулчлалын алба, Хөгжлийн бодлогын хэлтэс хамтарч лээрх төсөл хөтөлбөрийг зангидаж ажиллах хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр хэдий хэмжээний хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хаана яаж хэрэгжих гэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тийм учраас мэдээллийг нэг цонхоор хүргэж төлөвлөгөөгөө ЗДТГ дээр нэгтгээд, сар бүр хийх ажлуудаа төлөвлөөд мэдээллээ нээлттэй засаг нэг Баянхонгор пейч болон бусад сайтуудаар нэгдсэн мэдээлэл дамжуулаад явах нь зөв байх.Энэ нь үр дүнгээ нэгтгэж харуулна гэсэн үг юм. Мөн Халамжийн бодлогоо нэг болгож арга хэмжээгээ нэгдсэн журмаар төлөвлөн ажиллах зэрэг санал бодолтой байгаагаа ч хэлэв. Мөн төслийн байгууллагууд нэгдээд нэг сар өнгөрчихлөө. Үлдсэн 10 сардаа нэг хоёроороо хамтраад сардаа нэрэмжит үйл ажиллагаагаа зохион байгуулж сүүлийн сардаа тайлангаа тавиад аймаг орон нутагтайгаа хамтарч идэвхтэй ажиллаарай гэдгийг тэрээр үгийн төгсгөлдөө хүсэж, хичээнгүйлэн сайн ажиллаарай гэдгийг онцлоо аймгийн зүгээс залуучуудыгаа дэмжин хамтарч ажиллана. Бүх төслийн байгууллагын хүмүүст ажлын амжилт хүсье. Баянхонгорын хөгжлийн төлөө хамтдаа урагшлахыг уриалснаар энэхүү уулзалт өндөрлөж
тус уулзалтад оролцогчид дурсгалын зураг татуулсан юм..

Ж.Цэцэгбадам

Shares

Холбоотой мэдээ