Баянхонгор: СУРАГЧИД 3000 НЭМНЭЭ ХИЙЖ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАВ

2021-01-18 188 0

“Нэг сурагч нэг нэмнээ” аянд Баянхонгор аймгийн Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого сейко сургуулийн сурагчид мал, малчиддаа туслах зорилгоор маш идэвхтэйгээр оролцож нийт 3000 ширхэг нэмнээ хийж хандивласныг БСУГ-ын дарга Ц.Энхтөр аймгийн Онцгой комисст гардууллаа. Аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж нэмнээг малчны гарт хүргэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Онцгой комиссын орлогч даргад даалгав.

Холбоотой мэдээ