СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

2021-01-26 305 0

Баянхонгор аймгийн хээр тал болон говийн нутгаар энэ сарын 27, 29-нд салхи 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Мөн 29-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

28-наас хүйтний эрч бага зэрэг суларч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Харин тал хээрийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх аж.

Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ