11 сэтгүүлчээ орон сууцжуулсан Х.Мандахбаяр энэ жил 40 сэтгүүлчийг орон сууцжуулна

2021-01-27 246 0
Shares

Эрхэт монгол группын Ерөнхийлөгч Х.Сандахбаяр 2020 оны шилдэг 11 ажилтнаа орон сууцжуулжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн царим хуудсандаа “Сайхан хамт олноороо бахархаж байна аа. Энэ залуус байгаа учраас “Эрхэт Монгол” гэдэг айл оршиж байгаа. Ийм хүмүүсээр хүрээлүүлдэг учраас өөртөө итгэлтэй омголон явдаг аа. “Эрхэт Монгол” медиа группын ТУЗ-ийн шийдвэрээр 2020 онд ажил үйлсээрээ манлайлсан 11 ажилтандаа орон сууц олголоо.

Медиад хөрөнгө оруулна гэдэг бол хүндээ хөрөнгө оруулахын нэр гэж би ойлгодог. Медиа бизнес өөрөө мэргэжлийн сэтгүүлчид, уран бүтээлчдийн нуруун дээр явдаг учраас ингэж бодохоос ч өөр арга байхгүй. Хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүй бол ардчилсан Монгол улсын эрхэм дээд үнэт зүйл билээ. Тиймээс цаашид ч өөрийн боломжинд тулгуурлаж сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллана.

Дашрамд дурьдахад, МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа санаачилсан “1000 сэтгүүлчийн орон сууц” төслийг бие даан хариуцаж хэрэгжүүлэх хүсэлтээ МСНЭ-ийн удирдах зөвлөлд уламжилсан. Энэ жил хүний өөрийн гэж ялгахгүй эхний 40 сэтгүүлчид онцгой хямд нөхцлөөр орон сууц олгох ажлыг зохион байгуулна. Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе!” гэжээ.

Shares

Холбоотой мэдээ