ХОТОО ЦЭВЭР БАЙЛГАХЫГ УРИАЛЛАА

2020-11-30 340 0
Shares

Баянхонгор сумын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цэвэр хот -ОНӨХХК, Соого Сейкео сургууль хамтран бүх нийтээрээ эрүүл, зөв, дадал хэвшил бий болгох зорилгоор Хог хаягдлын ангилан ялгалт хийж эхлээд байна.

Баянхонгор сумын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдалд анхааран ажилладаг Цэвэр хот- ОНӨХХК уг ажлыг хийхэд голлох үүрэг гүйцэтгэжээ.

Тэд өмнө нь МСҮТ-ийн оюутан залуусын оролцоотойгоор Түйн голын хуучин угтах хаалга хүртэлх ай савын хог хаягдлыг цэвэрлэж байжээ.

Тэгвэл саяхан тус хамт олон огтонотой булгийн ойр орчныг хамгаалах, машинтай зүлэг сүйтгэх явдлыг таслан зогсоож, булгийн орчныг хашиж, машины зогсоол байгуулсан байна.
Баянхонгор хотыг эзэн нь болсон иргэд цэвэр байлгах ёстой. Түүнээс бус дан ганц аж ахуйн нуруун дээр хот цэвэр байна гэдэг өрөөсгөл ойлголт. Тиймээс эл ажлын хүрээнд Соого Сейкео сургуулийн 4в ангийн хамт олон “ХОГОО ХОГИЙН САВАНД ХИЙЖ ХОТОО ЦЭВЭР БАЙЛГАЯ” уриалга дэвшүүллээ. Бусад бүх байгууллага хамт олныг ангилан ялгадаг хогийн савтай болж, хотоо цэвэр байлгах уриан дор нэгдэн ажиллахыг дээрх байгууллагууд УРИАЛЛАА.

Shares

Холбоотой мэдээ