Д.Улам-Оргих: 16 хоногийн xөл хорио тогтоох хэрэгтэй

2021-02-01 122 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Эрүүл мэндийн яаманд байрлах Улсын онцгой комиссын шуурхай штабт өнөөдөр ажиллав. Энэ үеэр МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хөл хориог 16 хоног сунгах шаардлагатай талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Энэ долоо хоногийн Бямба гаригаас буюу хоёрдугаар сарын 6-наас 21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина гэв.

Холбоотой мэдээ