“APPLE”-ийн хэрэглэгчид үйлдлийн системээ яаралтай шинэчлээрэй

2021-02-01 124 0

Apple компани iPhone, iPad хэрэглэгчдийг  төхөөрөмжөө update буюу үйлдлийн системийн шинэчлэлийг яаралтай хийхийг сануулжээ. Учир нь Apple хэрэглэгчдийн төхөөрөмж рүү хакерууд халдаж болзошгүй эрсдэл бий болсон байна.

Тус компани нь вэбсайт дээрээ аюулгүй байдлын гурван алдааг “идэвхтэй ашигласан байж болзошгүй” гэжээ. Гэхдээ энэ нь чухам ямар алдаа байсан талаар тодорхой дурдаагүй бөгөөд “Apple нь уг халдлага гарч болзошгүй байдалтай холбогдуулан мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Тиймээс тодорхой систесийн засварууд эсвэл хувилбарууд гарах хүртэл аюулгүй байдлын асуудлыг задлах, ямар хүмүүс хэрхэн халдлага үйлдсэн талаарх мэдээллийг дэлгэх боломжгүй” гэж тэмдэглэжээ. Аюулгүй байдлын хоёр асуудал үүсээд байгаа нь Safari болон iOS хөтчүүд ашиглах үед бий болох магадлалтай юм. Тухайлбал эдгээр хөтөч рүү хакерууд зайнаас халдах замаар дурын кодоор нэвтэрч болзошгүй юм” гэжээ.

Тус компани шинэ iOS 14.4 програм хангамжийнхаа хүрээнд аюулгүй байдлын шинэчлэлүүдийг гаргасан бөгөөд QR кодыг жижиг камераар унших боломжтой болжээ.

Холбоотой мэдээ