УИХ-ын гишүүд “Чандмань 15” барилгын дотоод тохижилт, тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ

2020-11-30 338 0
Shares

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар нар тойрогтоо ажиллах үеэр “Чандмань 15” хүүхдийн цэцэрлэг бүхий оффисын барилгын явцын ажилтай танилцлаа.
Барилгын ажил өнгөрөч 5 сараас эхэлсэн. Компанийн тоног төхөөрөмж, ажиллах хүчийг ашиглан барилгаа барьж байгааг байгууллагын дарга Э.Энхбат онцолсон юм. Аж ахуйн аргаар өөрсдийн хүч хөдөлмөрөөр босгож буй уг барилга ашиглалтад орсноос аймгийн хэмжээнд СӨБ-д хамрагдах насны хүүхдийн ачаалалц буураад зогсохгүй, олон жил хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан хамт олны ажлын нөхцөл сайжрах юм.

УИХ-ын гишүүд тус барилгын ажлын явцтай танилцах үеэр “Чандмань 15” хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, доторх тохижилтыг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Амласнаа хэрэгжүүлдэг, ажилдаа хариуцлагатай төр, төрийн түшээдтэй болсон гэж баянхонгорчууд ам сайтай байдаг. Тэгвэл удахгүй ашиглалтад орох энэ барилгын доторх тохижилт, гал тогооны тоног төхөөрөмжийг ч хэлсэн үгэндээ хүрч цаг тухайд нь шийдвэрлэнэ гэдэгт баянхонгорчууд эргэлзэхгүй байна.

Shares

Холбоотой мэдээ