Оксфоpдын толь бичгээс Монгол гэх үгийн “усан тэнэг” гэх утгыг хасуулна

2021-02-04 97 0

Оксфордын их сургуулийн Англи хэлний тайлбар толь бичгээс “mongols”, “mongoloid”, “mongolism” зэрэг үгсийн буруу тайлбарыг хасахаар болжээ. Эдгээр үгс англи хэлнээ 18 дугаар зуунаас дауны хам шинж болон удамшлын гажигтай, усан тэнэг гэх мэт доромж утгаар тайлбарласаар иржээ.

Тэгвэл эдгээр доромж утгуудыг Оксфордын толь бичгээс хасагдахаар болсон талаар монгол үндэстний зан заншил, түүх, соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой “Монгол тодотгол” ТББ мэдээлсэн байна.

Португаль улсад өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Formula One” авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верстаппен алдаа гаргаж, саад учруулсан өрсөлдөгч тамирчныг доромжлохдоо “монгол” хэмээн хараасан нь шүүмжлэл дагуулж байжээ.

Холбоотой мэдээ