Э.Бат-Үүл: Бид залуучуудад зайгаа тавьж өгөх болсон, тэд нийгмээ авч явах ёстой

2021-02-04 106 0

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Би нийслэлийнхээ л төлөө ажиллана. Нийслэлийн намын даргад өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа мэтээр мэдээлэл гараад байна. Ингэснээр гүжир гүтгэлэг эрчимждэг.

Залуучууд нийгмээ авч явах цаг нь болсон. Манай намын залуус энэ нийгмээ аваад явна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэв.

Э.Бат-Үүл нь 1990 онд Монголын Ардчилсан Намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа. Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. 2000-2004 онд Чугу ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажиллажээ.

Тэрбээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012 оны 8 сарын 7-ноос нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байв.

Холбоотой мэдээ