Хятад Монголыг буцаан авахгүй байх шалтгаан нэгэнт үгүй боллоо

2021-02-05 124 0

Хятадын www.xilu.com буюу Хятадын цэргийн хэргийн тэргүүн интернет портал гэсэн тодотголтой сайт дээр 2014 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 09:56 цагт тавигдсан нийтлэлийг монголын блог хөтлөгчид орчуулан нийтэлснийг танд хүргэж байна.

Тус нийтлэлд “Өнөө үед АНУ, Европын Холбоо нь хоорондоо нягт холбоотой байгаа, Хятад болон ОХУ нь “тэврэлдчихээд” байгаа төдийгүй В.Путины Украйнд хэрэглэсэн арга нь нэгэн маш тод жишээ болж байна.

Орос Украйнтай “нүдэлдэж” байгаа нь Хятадад шударга зарчмаар Монголыг эргүүлэн авах хамгийн гайхамшигтай боломжийг олгож байна. Баруун Герман нь Зүүн Германтай нэгдчихсэн, Өмнөд Солонгос нь Умард Солонгостойгоо нэгдэх хэрэгтэй, одоо ОХУ дахин Украйныг нэгтгэх гэж байхад яагаад Хятад Монголыг буцаан авч болохгүй гэж?

Урьд өмнө нь ЗХУ хүчирхэг байхад Хятад Монголыг буцаан авах боломжгүй байсан, ЗХУ задрахад Хятад Улс цэрэг, эдийн засгийн хувьд бүх хүчээрээ хөгжих шаардлагатай байсан нь бас л Монголыг буцаан авах ажиллагааг явуулах боломжгүй байсан.

Одоо цэрэг, эдийн засгийн хүчин чадал бүхэлдээ мэдэгдэхүйц хүчирхэгжсэн нь Монголыг буцаан авах нөхцөлийг бүрдүүлсэн ба нэгтгэх үйл ажиллагааг заавал эхлүүлэх шаардлагатай байна. Яг энэ үед ОХУ Крымыг Украйнаас салгаж нэгтгэсэн нь В.Путины Хятадад өгч буй нэг том “бэлэг” болоод байгаа юм.

Угаасаа Украйн ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж тооцож болно. Монгол угаасаа Хятадынх, Украйныг ОХУ авахыг Хятад дэмжиж байгаа, Хятад Монголыг буцаан авах явдлыг ОХУ дэмжиж байна. Хятад, ОХУ хоёр нь хамтдаа өөрт харьяалагдах “юмаа” буцаан авч байна гэж ойлгож болно.

АНУ дураараа авирлаж Ирак, Афганистантай дайн эхлүүлчихсэн, Хятад болон ОХУ нь хүчин чадалаараа хамтдаа өнгөрсөн үед өөрсдийн “гээсэн зүйлээ” буцаан авч байхад дэлхийн олон улс орнууд ойлгож, хүлээн авч магадгүй, АНУ эцсийн эцэст бас л хүлээн зөвшөөрөхөөс гарцаагүй…” гэжээ.

Холбоотой мэдээ