Дундговь: Бурхан ухаантай дархчуудын нэг Ц.Ганхуяг

2021-02-05 761 1
Shares

“Мандал” худалдааны төвийн гурван давхарт байрлах алт, мөнгөний дархан Ц.Ганхуяг 2000 оноос хойш нийтдээ хорь гаруй жил тус төвд үйл ажиллагаа явуулж байна. 1999 онд анх МСҮТ-ийн Алт, мөнгөний дархны дамжаанд гурван сар суралцаад дараа нь Б.Мөнх-Оргил дархныг нэг жил дагалдаж, суралцсанаар бие даан эхэлж эхэлжээ.

Тэрбээр Дундговьдоо “Торгон Цэмбэ” нээр танигдсан хүний хүү. Түүний аав Цэмбэ гарын ур дүйтэй, гэрийн мод сайхан хийдгээрээ алдартай нэгэн байв.

Ц.Ганхуягаар Дундговьчууд эмэг, бөгж, бугуйвч гээд л эмэгтэй хүний гоёл чимэглэлийн зүйлс, эрэгтэй хүмүүс ч бөгжнөөс өгсүүлээд л хийлгэдэг. Аяга, эмээл, хормойн боолт, хазаар, ташуур, ахуйн хэрэглээний эд зүйлүүд ч хийлгэнэ. Хийсэн бүтээлийн ур хийц, чанарыг 2016, 2017 онд хоёр жил дараалан Орос, Монгол, Хятадын экспо үзэсгэлэнд оролцсон түүх харуулна.

Тэд одоо дөрвүүлээ ажилладаг. Хоёр хүн мөнгөн аягаа дагнаж хийдэг. Энэ хүмүүсээ сургаад, хамтраад ажиллаж байгаа нь төр засгаас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын дэмжүүлээгүй ч жинхэнэ дэмжих ёстой хувилбар Ц.Ганхуягын энэ цех мөн.

Эх ярилцлага: МОНЦАМЭ.  Л.Алтантогос

Shares

Холбоотой мэдээ