Одонтой ээжүүдийн тэтгэмж, ахмадуудын “Насны хишиг” ирэх мягмар гарагт дансанд нь орно

2021-02-05 314 0
Shares

“Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог байна. Улсын хэмжээнд одоогоор “Насны хишиг” авдаг 140 мянга орчим ахмад настан, “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байна.

Тэгвэл хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт “Насны хишиг” болон “Эхийн алдар одон”-гийн тэтгэмжийн мөнгө дансанд шууд орох байдлаар гүйлгээ хийгдэхээр болжээ. Тиймээс иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орно. Харин шинээр авч байгаа ээжүүд заавал Ehalamj.mn орж бүртгүүлэн, хүсэлтээ гаргаж байж баталгаажуулах шаардлагатай.

Shares

Холбоотой мэдээ