Д. Сумьяабазар: Энэ удаагийн хөл хорио тахлыг хумих сүүлийн боломж

2021-02-07 131 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Бизнесийн салбараа урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна. Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм” гэв.

Холбоотой мэдээ