10 сайхан өрх айлд өргөө цагаан гэр гардуулж өглөө. Өнөөгийн нийгэмд гэр бүл доторх янз бүрийн асуудлууд их болсон, төр засаг анхаарч байгаа хэдий ч тэр бүр асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдэхгүй байдаг. Миний бие аймгийн ИТХурлын даргаар ажиллаж байх хугацаанд маш олон иргэдээс гэртэй болох асуудлаар хандаж байсан. Айлд амьдарч, айлын түлээний амбаарыг засаж янзлаад суудаг, мөн өрх толгойлсон олон хүүхдүүдтэй аавууд бас ээжүүд байдаг. Аав ээж гэхээсээ илүү хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хамгийн их зөрчигдөж байна. Цөөн хэдий ч 10 өрх гэр бүлийн, хүүхдүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлж өгсөндөө баяртай байна. Та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хамтран ажилласан Баянхонгор сумын ИТХурал, ЗДТГазрын хамт олон болон 10 багийн хамтарсан баг, үүрийн дарга идэвхтэн та бүхэндээ талархал илэрхийлье.
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Discussion about this post